Реппэр Десант: Бүгдийг тулгана!

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

 

Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг реппэр Десант ирэх 6 дугаар сарын 8-нд "Big Fish" нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. 

Түүний хувьд 2014 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр сонсогчдодоо бэлэг барьж, тархи, зүрхэнд нь түймэр тавихаар шийджээ. Өнгөрөгч 3 дугаар сард түүний тоглолтын тов гарсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Үнэнч шүтэн бишрэгчид нь энэхүү мэдээнээс хойш дахин хоног тоолон хүлээх шаардлагатай болсон. Харин реппэр Десант үзэгчдийнхээ урмыг хугалахгүй гэдгээ амлав. 

Энэ тухайгаа тэрээр " Юу байцгаана? Энэ тоглолт дээрээ хөгжим, тайз, дэлгэц, найруулга, уур амьсгал гээд ер нь юу л байна бүгдийг нь тулгана. Бацаан байхаасаа л ийм тоглолт хийхийг хүсдэг байлаа. 6 сарын 8, хийсгэнэ туг дарцагаа. Төв цэнгэлдэхэд хүрээд ир, юу болохыг харцгаа!" хэмээсэн байна. 

10 жилийн дараа хийж буй энэхүү бие даасан тоглолтоосоо хойш дахин тоглолт хийхгүй гэдгээ тэрээр мөн мэдэгдсэн. Тиймээс сонсогчдынх нь хувьд энэ удаагийн тоглолт алдаж боломжгүй алтан боломж биз ээ. 

Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

Лавлах утас: 89980000, 99197150

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top