Израилийн ажиллагааны улмаас 110 мянган хүн Рафахыг орхилоо

2024 оны 05 сарын 10

Рафах хот дахь Израилийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор Газын зурвасын өмнөд хэсгээс 110 мянга орчим хүн орон гэрээ орхин явжээ.

НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах, ажил зохион байгуулах Ойрх Дорнодын агентлагаас мэдээлснээр Израилийн цэргийн хүчин бөмбөгдөлдөө нэмэгдүүлж байгаа бөгөөд хүчирхийлэл үргэлжилсээр байна гэв.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор 110 мянга орчим хүн Рафахаас явсны дараа НҮБ-аас “Израил мөргөлдөөний үеэр иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой олон улсын эрхзүйн бүх хэм хэмжээг зөрчлөө” гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант “Рафах дахь цэргийн ажиллагаа ХАМАС-ыг устгах эсвэл барьцааны хүмүүсийг суллаж эхлэх хүртэл зогсохгүй” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хм(66.181.176.160) 2024 оны 05 сарын 11

Пизданууд барьцаалсан хүмүүсээ сулалчаач

0  |  0
Top