Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израил улс Газын зурвас дахь ХАМАС-ын эсрэг мөргөлдөөнд АНУ-ын тусламжгүйгээр ч ялалт байгуулж чадна” гэж CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрбээр “Израил энэ тулаанд Америкийн дэмжлэггүйгээр ялж чадах уу” гэсэн асуултад дээрх хариултыг өгсөн байна. Б.Нетаньяху “Бид Америкийн дэмжлэгийг үнэлж, тусламж дэмжлэгийг нь хүсэж байгаа ч... Бид ялах ёстой. Бидэнд сонголт байхгүй” гэжээ.
Б.Нетаньяху өмнө нь АНУ-ын удирдагч Жо Байдентай санал зөрөлдөөнөө шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл Америкийн сэтгүүлч, Пулитцерын шагналт Сеймур Херш “Нетаньяху Газын зурвас дахь дайн бүтэлгүйтсэнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )