Ард түмэн цагаан цаас биш

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

 УИХ-ын хаврын чуулган завсарласан тул эрхэм гишүүд тойргийнхоо зүг хүлгийн жолоо залж, Төрийн ордон эл хуль оргиж эхэллээ. Сонгууль болоход ганцхан жил үлдчихээд энэ зунаас өөр боломж тэдэнд ховор. Тиймээс боломжийг ашиглаад тойргийнхондоо таалагдах нь чухал гэж үзсэн гишүүд нутаг нутгийн наадам дамжаад нэлээд завгүй явна. Ийнхүү хаврын чуулганаар шийдвэрлэх байсан олон асуудлаа амжуулж чадаагүй тэд тойргийн сонгогчдодоо “Та нарынхаа төлөө их зүйлийг хийлээ. Намрын чуулганаар бас амжуулах зүйлс байна” гээд л толгойг нь эргүүлсэн сурагтай. Ийнхүү шийдэх асуудлынхаа ихэнхийг намрын чуулган руу шидчихээд их ажлын ард гарсан мэт амралт зугаалга, найр наадам хэсч яваа төрийн түшээдэд зарим иргэд дургүйцэж эхэлсэн нь ойлгомжтой. Энэ мэтээр найр хэссээр байтал намар ч боллоо. Тэгээд ч байнга энэ мэтээр худлаа ярьсаар байтал ард түмэн цагаан цаас биш учраас аль хэдийнэ хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгачихсан байлгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top