”Молекул” Батбаярын зүтгэснээ гүйцээж санаа нь амардаг авир нь хөдлөв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

 УИХ-ын эрхэм гишүүн Батж.Батбаяр амандаа ус балгасан мэт дуугүй байдаг бусдыгаа бодвол дуутай шуутай, хөдөлгөөнтэй, сэргэлэн нэгэн. Тэрбээр зүтгэснээ гүйцээж байж санаа нь амардаг зантай. Тэр авир нь хөтөлсөн үү, мань хүн өнгөрсөн наадмаар нэлээд бухимдангуй байсан шүү. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх урилга уг нь эрхэм гишүүний нэр дээр очсон л байх. Урилга хангалтгүй байсан уу, ямартай ч наадмын тасалбарыг хялбар аргаар авах гэсэн нь бүтэхгүйд бачуурч учиргүй ундууцсан. Улмаар Хотын захиргаан дээр очиж Улсын баяр наадам зохион байгуулах хорооны салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Болдсайханд уур бухимдлаа гаргахдаа "Чи муу юу юм, чамайг хэн ч биш болгоно" гэхчилэн хашгирч байв. Ц.Болдсайхан дарга хаа очиж тайван юм. Ууртай гишүүний өмнөөс юу ч хэлэлгүй өнгөрсөн. Тэд мөдхөн хотын даргын өрөө рүү явсан. Бодвол тэнд гишүүнийг тайвшруулж хүссэн тасалбарыг нь өгөө биз ээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top