Шинэчлэлт: 6 цаг 54 минутын өмнө

Фэнг-шүй: Мөнгө болон амжилтын энергиэ удирдъя

Огноо: 2011 оны 07 сарын 30

Эртний Хятадын сургаалийг Европ, АНУ-ын албан тасалгаануудад амжилттай хэрэглэж байна. Фэнг-шүйд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй. Энэ байрлалыг “нуруунд хутга” гэж нэрлэдэг бөгөөд амжилттай ажиллаж, албан тушаал ахиж, хүссэн цалингаа авахад саад болдог өөр зүйл ч байдаг аж. Ажлын байрандаа мөнгө болон амжилтын энергиэ удирдаж сурцгаая.

Цахилгааны утас бидэнд саад болдог

Үр бүтээлтэй ажиллахад дамжуулах утас мэтийн жижиг сажиг зүйлс саад болдог. Фэнг-шүйд компьютерийн утсууд, телефон утасны утас, антенн зэрэг нь энерги алдахад хүргэдэг учир аливаа утсыг тусгай төхөөргөөр далдлах хэрэгтэй. Хэрэггүй эд зүйлс, хуучин хавтас, ноорог, өнгөрсөн жилийн бичиг баримтуудыг устгаж эсвэл ядаж шүүгээнд нууж, урьдчилан ангилж, цэгцлэх нь дээр аж.

Хуучин болон онцын шаардлагагүй эд зүйлийн энерги амьдралд шинэ энергиэр сэлбэгдэх боломж өгдөггүй. Ажлынхаа ширээг заавал цэгцэл. Өдөрт ядаж ганц удаа хэрэглэх зүйлсийг ширээн дээр үлдээгээд бусдыг нь хураагаарай. Хэрэггүй цаас сөрөг энерги хуримтлуулж, ажил хэргийг зогсонги байдалд оруулж, бас эмх замбараагүй байдал цаг алдахад хүргэж, анхаарал сарниулдаг. “Бүтээлч эмх замбараагүй байдал“ болон залхуурлын хооронд нарийн ялгаа бий. Заримдаа “бүтээлч эмх замбараагүй байдал”-ыг зөвтгөж байгаа нь үнэн хэрэгтээ замбараагүй эд зүйл дундаас хэрэгтэй юмаа хайхад эрж хайж цаг алдахаа хамгаалсан хэрэг юм. Өдөр бүр эмхэлж цэгцэлж байхгүй бол ажлын бүтээмж буурна.

Харилцуур утсаа хаана тавих вэ?

Хэрвээ та баруун гартан бол утсаа баруун талдаа, харин солгой бол зүүн буланд утсаа тавиарай. Энэ нь танд аз дуудахад тусалж, ашигтай харилцаа холбоо тогтоож, санхүүгийн амжилтад хүрэхэд тус болно. Солгой гартай хэрнээ баруун гараар утсаныхаа харилцуурыг авбал эерэг энергийг хаадаг байна.

Ажлын ширээн дээрээ цэвэр аяга ус байлга. Түүнийг ширээний баруун буланд тавибал таны бүтээх эрч хүч, санал санаачилга идэвхжих бол зүүн буланд тавибал мэдлэг арвижна. Хамгийн гол нь ус үргэлж шинэ байх ёстой. Удсан ус сөрөг энерги ялгаруулдаг байна. Энэ аяганаас ууж болно, хүн өдөрт 1,5 литрээс багагүй хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдэг. Таны ажлын ширээний хэмжээ одоогийн статусыг тодорхойлдог ба эзэн нь хэтдээ өсөж дэвжих эсэхийг илтгэнэ. Фэнгшүд дээд тушаалын удирдагчдыг ширээгээ 1,5 метр урт, нэг метр өргөнөөс багагүй хэмжээтэй байлгахыг зөвлөж байна. Жижигхэн ширээ таны байр суурийг бууруулах бол, том нь маргаан үл ойлголцол үүсэхийн дохио болно. Удирдах бага албан тушаалтан зохих бага хэмжээний л ширээтэй байх ёстой. Энэ зөвлөмж нарийн бичгийн дарга нарт хамаарахгүй, учир нь тэд цаг үргэлж бичиг цаас, элдэв техникийн дунд суух шаардлагатай байдаг.

Энергиэ сайжруулъя

Албан тасалгаагаа эерэг энергитэй байлгая гэвэл алтлаг загастай аквариумтай болоорой. Аквариумаа таагүй чигтээ тавибал сөрөг сөлөөг эерэг болгодог байна. Таагүй талаа яаж мэдэх вэ? Энэ маш энгийн гэнэ. Аль ч өрөөнд хүн олон цугладаг газар байдаг байхад ажилтнууд бараг очдоггүй хэсэг ч байдаг, энэ нь хамгийн таагүй тал юм.

Аквариумын ус цэвэр, загасны тоо тэгш бус байх ёстой.

Ханадаа эрч хүчийг илтгэсэн зураг, зурагт хуудас өлгө. Түм бужигнасан өргөн чөлөө эсвэл зах, өтгөн ой эсвэл цэцэг алагласан тал зэрэг энерги төвлөрсөн зураг тохиромжтой.

Өөрийн байр сууриа олъё

Фэнгшүд хаалга руу нуруугаа харуулж суухаас муу юм үгүй. Энэ байрлалыг “нуруунд хутга”гэж нэрлэдэг. Нүүрээрээ орох хаалга руу харж суувал сайн, гэхдээ яг эсрэг талд нь бус, харин бага зэрэг диагоналдаж суух нь зүйтэй.

Таны ар талд бат бэх хана эсвэл ядаж албан тасалгааны хаалт байвал найдвартай. Өнгийж унжсан зүйл таагүй. Агааржуулаг эсвэл номын тавиур дор бүү суу. Та кабинд эсвэл таны өмнүүр хаалт байдаг бол нуур, цэцэгт тал, өөрөөр хэлбэл, таны хэтийг нүдний тань өмнө цэлийлгэх тийм зургийг өлгөөрэй.

Хэрвээ ажлын байранд тань олон хүн ажилладаг эсвэл тан дээр олон хүн орж гардаг бол ажлын ширээн дээрээ ямар нэг хурц тод эсвэл өөрийн дуртай зүйлийг тавиарай. Энэ нь ширээний гоёмсог гэрэл, дуртай автомашины тань загвар ч байж болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
badamaa 182.160.1.128 manaih 2oroo jijig oroond manai nuhuriin ajiliin shiree baidag yum or oo ajliin shiree 2 nag oroond baij boloh uu?
Шинэ мэдээ