Мэдээллийн технологийн инженерийн шалгалт болох гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Ээлжит “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт” 2011 оны 03-р сарын 27-ны Ням гарагт явагдах гэж байна.
Шалгалтын хураамж:
Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ) -ын хураамж нь 50’000 төгрөг
Мэдээллийн технологийн пасспорт шалгалт (МТПШ) -ын хураамж нь 30’000 төгрөг
тус тус байна.

Бүртгүүлэгч нь шалгалтын хураамжийг Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) -ын Голомт банкны 1102099876 тоот дансанд, эсвэл МТҮП -ын кассанд бэлнээр тушаана
Дараах нөхцлүүдэд бүртгүүлэгчдэд шалгалтын хураамжийн хөнгөлөлт үзүүлнэ Үүнд:

  • 2010 оны намар болсон МТИСШ -ийг өгч, үдээс өмнө болон үдээс хойших шалгалтуудын аль нэгэнд нь тэнцсэн шалгуулагч тэнцээгүй шалгалтаа дахин өгвөл шалгалтын хураамжийг 50% хөнгөлнө.
  • Оюутнуудад шалгалтын хураамжийн 10% -тай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
  • Шалгалтанд нэг байгууллагаас 5 -с дээш хүн бүртгүүлсэн тохиолдолд нийт төлбөрөөс 20% -ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • МТИШ -нд тэнцсэн нөхцөлд тухайн шалгуулагчийн төлсөн шалгалтын хураамжийг 50% буцаан олгоно.
  • МТПШ нь зөвхөн үдээс өмнөх шалгалттай ба тэнцсэн нөхцөлд тухайн шалгуулагчийн төлсөн шалгалтын хураамжийг 100% буцаан олгоно.

Бүртгүүлэгч нь шалгалтанд ороогүй тохиолдолд тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан олгохгүй ба бусдад болон дараагийн шалгалтанд шилжүүлэн тооцохгүй.

Амжилттай шалгуулагчдад Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл (ITPEC), Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) -аас хамтран сертификат олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top