Хүүхдүүд яагаад хоорондоо муудалцдаг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

-Хүүхдуүд хоорондоо муудалцах нь эцэг эхчүүдэд нь хэцүү боловч, хүүхдүүдэд өөрсдөд нь бол ашигтай байдаг гэнэ.

-Тоглоомоо булаацалдаж уйлалдах нь бага насны хүүхдийн сэтгэлээ нээх үзэгдэл юм.    

-Арав гаруй насны хүүхдүүдийн маргаан нь тэдний бусдаасаа юугаараа ялгардаг болохоо үзэх боломж болдог.

-Харин 14-16 орчим насны хүүхдүүдийн маргаан нь үеийнхнийхээ дунд ямар байр суурь эзэлдгээ мэдэж авах сайн талтай. Хэрэв хүүхдүүд нас ойролцоо, хүйс ижил бол хэрүүл зодоон тун их гардаг.

 

Хүүхдүүд муудалцаж, зодолдох үед эцэг, эх нь ямар зарчмыг баримтлах ёстой вэ

-Хэрэлдэж, зодолдсоныхоо хариуцлагыг тэд хоёулаа хүлээх ёстой гэдэг зарчмыг баримтал.

-Хэн нэгнийх нь талд орж болохгүй.

-Хэн эхэлснийг тогтоох гэж оролдсоны хэрэггүй.

-Хэн зодооныг эхэлснийг мэдэх гэж оролдвол тэднээс зөвхен бие биесээ буруутгасан үгс л сонсоно.

-Тэднийг шүүх хэрэггүй. Зүгээр зодооныг нь л салга.

-Хэн нь буруутайг хүүхдүүд өөрсдөө тогтоовол дээр.

-Аав, ээждээ энэ талаар гомдол зарга мэдүүлэхийг бүү хоригло.

-Тэднийг зодоон цохионоо хэтрүүлж бие, биеэ гэмтээхээс өмнө болиул. Эцэг эх энэ бүхнийг таслан зогсоох бүрэн эрхтэй хүн гэдгээ харуулах ёстой.

-Хүүхдүүд хоорондоо зөвхөн маргаж байвал тэднийг бүү оролд.

-Тэднийг элдэв хараал хэлэх, эвгүй муухайгаар нэг нэгийгээ доромжлох вий гэдгийг л анхаар.

-Эцэг эхийн зүгээс хүүхдүүд өөрсдөө хэрүүл маргаанд адилхан буруутай гэж үзсэн ч, хүүхэд ямар ч үед өөрийн хувийн зан чанарын дутагдлыг мэдэрч, түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top