Б.Долгион гавьяатын найраа намрын налгар өдрийн хэзээ нь хийхээ шийдэж амжихгүй явна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

“Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгион наадмын өмнө Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.  Төр засгаас хийсэн хөдөлмөрийг нь үнэлж  ийнхүү цол тэмдгээр шагнасанд ихээхэн урамшсан ая зохиогч Б.Долгион өөрийн уран бүтээлээр цомог гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд ойрд цомгийн ажил хэмээн их л завгүй яваа ажээ. Үүний зэрэгцээ намрын налгар өдөр гавьяатынхаа найрыг хийнэ хэмээн ам алдсан тэрээр хэзээ, хаана, хэрхэн тэмдэглэхээ бодож яваа гэнэ. Ямар ч байсан намрын нэг налгар өдөр рок попынхонтойгоо тэмдэглэнэ. Төр засгаас өгч байгаа шагналыг манайхан тэмдэглэдэг уламжлалтай. Тэгэхээр энэ сайхан шагналыг хамт олонтойгоо тэмдэглэхгүй өнгөрөөж болохгүй гэж ярьсаар гавьяатынхаа найранд бэлтгэж явна. 

А.Аюурзана
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top