Тусгаар тогтнолын ордон ирэх сард нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08


• Офицеруудын ордноос Чулуун овоо хүртэлх хатуу хучилттай замын доогуур үерын ус өнгөрөөх байгууламж барих ажлыг энэ сарын 6-10-ныг хүртэл гүйцэтгэх болсонтой холбогдуулан өчигдрөөс зам хаав.

 

•Өнгөрсөн бямба гарагт Монгол Улсад цөмийн хаягдал булшлахын эсрэг нэгдсэн “Цөмийн эсрэг Монголын хөдөлгөөн”-өөс 100 мянган цаасан шувуу фото үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

 

• Дорнод аймагт шүүхийн байгууллага байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр, шүүхийн барилгын өргөтгөлийн нээлтийн арга хэмжээ болсон байна.

 

•МАН-ын шатсан төв байрны буурин дээр төсөв, хандивын хэдэн тэрбум төгрөгөөр сүндэрлэж буй “Тусгаар тогтнолын өргөө”-ний үүдийг ирэх есдүгээр сард нээхээр болжээ.

 

•Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 2.25 м, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй болгох засварын ажил хийгдэж байгаа бол Сансарын ШТС-аас Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 2 км замыг мөн хааж, засварлаж байна.

 

•Энэ сарын 5-наас 20 хүртэл Ажилчны гудамжны замд Говь ХК-ийн уулзвараас

Дунд голын гүүр хүртэлх 1.2 км хэсгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Си Эф Си групп компани өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top