Хонконгийн гаалийн байгууллагатай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Гааль, онцгой татварын газрын дарга Юан Минхуйн урилгаар Монгол улсын Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. Хонконгийн Гааль, онцгой татварын газрын дарга Юан Минхуй тэргүүтэй гаалийн байгууллагын удирдлагатай уулзаж хоёр орны гаалийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байр сууриа илэрхийллээ. Хонконгийн гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх арга барилд Монголын гаальчдыг сургах болон гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтийг тавьсан юм. Хонконгийн гааль, онцгой татварын газар саналыг нааштай хүлээн авч буйгаа илэрхийлээд Монголын гаальчдыг өөрийн нутаг дэвсгэрт байрлах Ази Номхон далайн бүсийн сургалтын төвд түшиглэн дурдсан чиглэлээр сургалтанд  хамруулах боломжтойг дурдсан юм. Хонконгийн гаалийн байгууллага хоёр орны гаалийн байгууллагын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглээд хэлэлцээрийн төслийг хоёр тал энэ удаагийн айлчлалаар тохиролцсоны дагуу Хонконгийн Гааль, татварын газрын дарга Юан Минхуйн энэ онд Монгол Улсын гаалийн байгууллагад хийх айлчлалын үеэр үзэглэж гарын үсэг зурахаар тохиролцлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top