Н.Норовбанзад агсныг эргэн дурсана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Монгол улсын зууны манлай уртын дуучин, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агсны 80 насны ой энэ жил тохиож байна. Уг ойн хүрээнд “Норовбанзад” сангаас дуучныг алдаршуулах олон ажил төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгон уртын дуучин Н.Норовбанзад агсны амьдрал, уран бүтээлээр хийх эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын дундуур зохион байгуулах болжээ. Уг арга хэмжээг дэлхий дахинаа Монголын уртын дууг таниулж, хойч үедээ өвлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт дуучны амьдрал, уран бүтээлийн талаар эргэн дурсаж түүний гавьяаг таниулах зорилгоор зохион байгуулах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top