Хэрэглэгчид хайлтаас хэрэггүй сайтуудаа хасах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 14


Google компани нь хайлтаас өөрт хэрэггүй сайтаа хасах шинэ боломжийг хэрэглэгчиддээ өгч эхэлжээ. Хайлтын хэсгээс өөрт хэрэггүй гэж үзсэн аль нэг сайтыг хасахын тулд "Block all ***.com results" гэдэг дээр дарахад л хангалттай юм байна. Гэхдээ хүсвэл хэрэглэгч нь "Manage blocked sites" гэсэн функцийг ашиглан өмнөх шийдвэрээ дуртай үедээ өөрчилж болох юм байна. Гэхдээ ингэж өөрчлөхийн тулд Google аккоунттай, түүгээрээ нэвтэрсэн байх хэрэгтэй юм байна Энэ шинэ үйлчилгээ нь  Google-ийн бүх хэрэглэгчдийн хувьд 3-р сарын 12-оос эхлэн үйлчилж эхэлнэ. Үйлчилгээг Google Chrome 9, Internet Explorer 8, Mozilla Firefox 3.5 ба эдгээрийн сүүлийн хувилбарууд дэмжинэ.

 

 Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top