Гэртээ хонуулсан “Буян” -гийн Жаргалсайхан”Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүүг оймсгүй хулгайчаар нь дууджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 03

 МN-25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг Монголын олон айлаар хонож  ахуй байдлыг нь дэлгэн үзүүлдгээрээ ард түмний үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон билээ. Тэр тусмаа анхны хөтлөгч Г.Алтантүрүү буцаж нэвтрүүлгээ хөтлөх болсонд баярлах  хүн цөөнгүй бий. Г.Алтантүрүү олон айлд хоносоноос Монголын шилдэг бизнесменүүдийн нэг “Буян” компаниараа овоглосон Б.Жаргалсайханыд хоноход уг нэвтрүүлгийг үзсэн  олон хүн Б.Жаргалсайханыг  “ямар ааштай хүн бэ” гэцгээсэн. Хөтлөгч маань “Би албаар очоод уурыг нь хүргэчихээгүй. Тэр гэр бүлийн байгаа нь л тэр” хэмээн тайлбарлав. Харин гэртээ хонуулсан “Буян” Жагаа ТV-9 телевизээр “Тэр муу хөгийн хулгайч /Хөтлөгч Г.Алтантүрүүг хэлэв/ ажлаа тараад орой ядраад ороод ирсэн чинь гэрт байж байгаа юм. Тэгэхээр хүн уурлахгүй яадгийм ” гэж дургүйцлээ илэрхийлсэнээр барахгүй оймстой оймсгүйгээр нь дууджээ. Хөтлөгч Г.Алтантүрүү  “Соронз” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Хүн ааштай байж болно. Тэр “Буян”-гийн Жаргалсайхан ер нь хэн болоод хүнийг зурагтаар доромжилдог юм.  Би тэр нэвтрүүлгийг  тэр даруй үзэж чадаагүй, дараа нь бичлэгийг нь үзсэн. Тэр бас хүнийг муухай хэлж байгаа байхгүй юу, Хүн болгоныг доромжилдог,  доромжлуулсан хүн нь чимээгүй байдаг. Юунаас нь айгаад чимээгүй байдаг юм. Энэ чинь хуультай, шүүхтэй. Тэр муу одоо намайг доромжилдог хэн бэ ,   Би ”Буян” Жагааг зүгээр  аятайхан байгаарай” гэж хэлнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Юутай ч хоносон хонуулсан хоёр хонь чоно болоод байгаа бололтой.

М.Гэрэлцэцэг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (24.144.226.88) 2022 оны 07 сарын 13

жагаа ах мундаг , Хөдөлмөрч хүн дээ Амжилт хүсье Ахдаа хайртай шүү

0  |  0
ter(202.131.247.12) 2022 оны 06 сарын 20

jagaagyn zev shuudee asuuxgui alid orno gej mash buduuleg ene nevtruuleg xend xeregtei um be xudlaa xunii amny zugaa l bolox um

1  |  0
зочин(103.212.118.132) 2020 оны 05 сарын 07

Жагаа монгол орны төлөө их юм хийгээд гийгүүлээд доорхи нөхөр бөгсийн долоогоод бандаашны резинд хавчуурга боллоо юу.хувийн өмчтэй хулгайч нар цаг наргүй өдөр шөнөгүй өмч хөрөнгийнхөө төлөө амиа гартаа хийж явдаг юм.хөрөнгөтөн жагаа ингэхгүй гээд яах юм.урид нийгэмд ажил хөдөлмөр хийх дургүй хөлс хүчээ эх орондоо зориулах дургүй бэлэн дамын наймаа эрхэлж хуули зөрчиж явсан хулгайч жагаа хөрөнгөт нийгмийг хүсэжээ.хүссэн юм хүзүүгээр татна гэж энэ дээ.жагаа хүн доромжилж бгаан хөрөнгөтөний ааш араншин гэдэг энэ шүү дээ.монголд хөрөнгөтөн болох гэж зүүдэлж бгаа амитан даа чааваас даа

2  |  0
тэнгэрийн илч (91.64.65.200) 2019 оны 01 сарын 15

гэртээ оруулах албагүи , тэгээд ч асуухгүи айлд орох бол болохгүи , гадны орных н бол цагдаа дуудчихна,,, эхнэр яахав тулгамдсан баих гэхдээ гэрийн эзэн жагаа ахаас эхлээд асуух баисан , хүн ядраад улс орныхоо төлөө их юм хииж ядраад орж ирэхэд нэг нөхөр баиж байдаг уур н хүрэлгүй яахав жагаа ах-н зөв

0  |  1
Top