Apple шинэ iPhone танилцууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 05

iPhone үйлдвэрлэлт, хэрэглэгчийнхээ тоогоор тэргүүлэгч бол Apple. 2007 оноос хойш тус байгууллага 128 сая iPhone худалдаалснаас үзвэл техникийн шинэчлэл багагүй хийгдсэн гэсэн үг. Тиймээс тус компаниас  тав дахь үеийн iPhone танилцууллаа.  Энэ удаагийн шинэ iPhone нь өмнөхөөсөө загвар болон үзүүлэлтийн хувьд сайжирсан. Өөрөөр хэлбэл загварын хувьд өмнөхөөсөө нарийн, гэрэлтүүлэг сайтайн дээр 8 мегапиксел камертай ажээ. 
Ухаалаг гар утасны санах ой өмнөх загваруудыг бодвол сайжирсан. Хэрэглэгч та утасныхаа аль функц руу орсон байна, тэр бүх үйлдэл  автоматаар хадгалагдах болно.  Мөн уг гар утас хамгийн багадаа 8gb-ийн багтаамжтайн дээр өөр дээрээ A5 хэмээх процессортэй бөгөөд чипээс ялгаагүй  энэ процессорнь dual-core ARM Cortex-A9 CPU-тэй бөгөөд энэ хоёр ажлыг нэгэн зэрэг хийх боломжтой гэсэн үг юм. Шинэ iPhone нь симгүй бөгөөд СDMA, GSM-ийн сүлжээг олон улсад барих зэрэг олон давуу талтай. 
Дашрамд дурьадахад ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн салбарт  Google Inc-ийн харъяа Android software Apple-ийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдлог бөгөөд гар утасны дэлгэцийн үзүүлэлтээрээ Apple-ийн урд гишгэдэг юм. 
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top