Ордны коридорт дүүжилнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 17

 

Духанд нь үнсвэл бүр норох нь л дээ    Эрхэм гишүүн Л.Гүндалай сайдаасаа огцорчихоод шууд Ганди гишүүн рүү очиж зүүн хацрыг нь үнсээд “Ямар байна” гэсэнд цаадах нь “Хүйтэн байна” гэв. Баруун хацрыг нь үнстэл “Халуун байна” гэж. Тэгсэн Гүндалай “Дунд нь үнсвэл бүр норох нь л дээ” гэжээ.
 

 

Сануулсан нь   

Манай нэгэн ахмад заан хоёр залуу бөхтэй Зүүнхараа явж. Замд мань хоёр залуу зүгээр явалгүй хүүхэн шуухан оролдоод байсанд заан “За бид нарын очих манай хамаатан авгайгийнх нэг охинтой, та нар тэрнийг нь оролдож намайг түлвээ” гэж. Мөнөөх хоёр ч “за” гэв. Тэгээд очтол үнэхээр залуухан бүсгүй байсанд тэр хоёр ч элдэв юм болсонгүй. Харин унтах болтол заан ах өнөөх бүсгүйг өвөртлөөд тэдний амыг ангайлгаж гэнэ. Залуу хүүхэнтэй хашир эр болдоггүй хоёр залуугаас хүүхнээ хамгаалсан нь тэр гэнэ.
 

Тулъя
    Улсын начин цолтой нэгэн бөх нэг хүүхэнтэй буудалд ортол нөгөөх нь ямар ч идэвхгүй нэгэн байж. Гэтэл хажуу өрөөнийх нь хүүхэн дуу шуутай галзуу үзэлцэж байгаа нь сонсогдсонд мань эр тэсэлгүй босож гараад хаалгыг тогшсонд нэг хижээл эр гарч ирсэнд тэрээр “хоёулаа хүүхнээ тулъя” гэж шууд гуйжээ. Нөгөө ахимаг эр татгалзсанд мань бөх хүүхнээ гаргаж ирээд “минийх ийм залуухан царайлаг, чи алдахгүй, хоёулаа сольчихъё” гэж нэлээд гуйж шалсан гэдэг.
 

Андуурсан нь
    Архангайн драмын театрынхан хөдөө бригадаар явж байгаад хоёр нь хоцорч зам зууртаа айлд хонох болж. Тэгээд зүгээр байлгүй айлын охины өвөрт орохоор ярилцаад, эхлээд нэг нь мөлхөж гэнэ. Үлдсэн нь хүлээж байгаад жаал дугхийж. Сэрээд хартал хүүхэн ганцаараа хэвтэж байхаар нь оронд нь сэм ороод араас нь тэврээд авч. Тэгээд гараараа цээжийг нь тэмтэрснээ “Хөх жижигтэй юм байна” гэж бодоод шууг нь илэнгээ үсэрхэг юм гэж амандаа бувтнаж. Дараа нь өгзгийг нь илэн бөгс муутай юм гэж бодоод гараа цавь руу нь явуулснаа цочин хартал найз нь унтаж байх нь тэр. Учир нь хүүхэн өвөрт нь гадны  хүн ороод ирэнгүүт босон өөр ор луу явчихсан байж.
 

Тавихдаа ингэж дуугардаг
    Манай жүдочид Америкт тэмцээнд оролцоод буцахынхаа өмнө медаль авч нэр тахалсан нэгэндээ мөнгөө нийлүүлэн хүүхэн авч өгч гэнэ. Тэгээд медальт хүүхнээ аван цаад өрөөндөө ороод нэлээд удсаны дараа “Ий-оо” хэмээн уртаар орилох нь тэр. Сандарсан нэгэн залуу бөх “Нөгөө хүүхэн чинь манай хүнийг алж байна” гээд босон харайтал хууччуул нь “Зүгээр, зүгээр цаадах чинь тавихдаа ингэж дуугардаг юм” гэж.

Ордны коридорт дүүжилнэ
    Н.Багабанди ерөнхийлөгчөөсөө буух болжээ. Тэр өөрийн хөрөг зураг руу харснаа санаа алдан:
    -Чи бид хоёрыг ч удахгүй хусах нь дээ гэтэл хөрөг урдаас нь:
    -Боль доо, чамайг л хусаж хаяна. Намайг бол коридорт дүүжилнэ гэжээ.

Бажгар арав
    П.Очирбат ерөнхийлөгчөөр ажиллаж байхад УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарыг даалууны нэрээр хочилж гэнэ. Үүнийг сонссон П.Очирбат сандарч “Яана гэнээ, цаад цуснууд чинь. Намайг бажгар арав гэж байна уу” хэмээж.

“Ард” цэрэг
    Улсын анчин Даваадорж цэргийн алба хаасан ч цэрэгжилтгүй ард хэвээрээ хоцорсон гэдэг. Нэгэн удаа анги дээр нь БХЯ-наас шалгалт очиж анги нэгджээ. Ахлаж ирсэн генерал “Нөхөд байлдагчид сайн байна уу?” гэж мэндчилэхэд цэргүүд дүрмийн дагуу “Нөхөр генералын амрыг эрье” хэмээн хариулж харин ганц Даваадорж л “Сайн” гэж дуугарч байсан гэдэг.

Тоорой шарсан нь
    Улсын заан Батзориг, Мягмарсамбуу нарын бөхчүүд цэргийн алба хааж байхдаа нэг удаа хаанаас ч юм гахайн тоорой дэлсжээ. Тэд тооройгоо төхөөрөөд ангийнхаа уурын зууханд шарах юм болж сүмбэдээд амаар нь хийжээ. Тэгээд нүүрсний жигд галанд эргүүлж тойруулан сайхан шараад буцааж  авах гэтэл болсонгүй. Учир нь сүмбэдсэн тоорой нь халуун илчинд тэлэгдчихээд гардаггүй. Бүгд учиргүй сандран авах гэж байдгаараа үзээд яаж ч чадалгүй тооройгоо бүр нүүрс болгочихсон гэдэг.
“Монголчуудын амьдрал” сониноос.Zindaa.mn

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top