Сэтгүүлчид хөөрөгдсөн үү, улс төрчид хийрхсэн үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 18


Арлын Японд аймшигт газар хөдлөл болж цунами үүссэн тухай мэдээллийг манай хэвлэл мэдээллийнхэн цаг алдалгүй, нэн шуурхай ард түмэндээ хүргэсэн билээ. Гэтэл сүүлийн үед Монголчууд сүржигнэлээ, туулайн чинээ юмыг уулын чинээ болголоо, хэвлэлийнхэн сенсаациллаа гэх мэтээр сэтгүүлчдийг зандрах аястай шүү. Дүгнэлт өгөхийн тулд өнгөрсөн үйл явдлыг эргээд харъя. Үнэхээр сэтгүүлчид хөөрөгдсөн үү?  Харин улс төрчид өөрсдөө, төр засгийн эрх мэдэлтнүүд хийрхэв үү. Өнгөрсөн 7 хоногийн сонины гарчгууд:
03.14 “Ардын эрх” сонин - Нөмрөх гамшиг сөрөх ухааныг дуудна
03.15 “Монголын мэдээ” сонин - Монголын эмгэнэл юм уу?
03.14 “Ардчилал” сонин - Гамшгийн дараах гамшиг: “Фүкүшимагийн станц дахин дэлбэрч болзошгүй байна”
03.14 “Улс төрийн тойм” сонин - Дэлхийн тэнхлэг 10 хэмээр хазайлаа
03.14 “Өглөөний шуудан” сонин - Гамшгаас авах сургамж хийгээд барилгын салбарынхны хэнэггүйтэл
03.14 “Өнөөдөр” сонин - Тэнгис далайтай тэрсэлдэж оршсон ялгуун түүх
03.14 “Үндэсний шуудан” сонин - Эх орон нь иргэдээ татлаа
03.14 “Монголын үнэн” сонин - Амь үрэгдэгсдийн тоо болон цөмийн аюул хэд дахин нэмэгдлээ
03.15 “Өглөөний сонин” сонин- Ядуу монголчууд мөнгөтэй болсноо гайхуулж сая доллар цацав

03.15 “Монголын Үнэн” сонин - Эх орноо зоригсдын тоо нэмэгджээ 
03.16 “Үндэсний шуудан” сонин –“Фүкүшима” атомын цахилгаан станцаас 20 километр хол бай!
03.16 “Үндэсний шуудан” сонин - Наритагийн нисэх буудалд Монголчууд хонон өнжин дугаарлаж байна
03.16 “Өглөөний сонин” – Токиогоос цацраг идэвхт бодис илэрчээ
03.16 “Өнөөдөр” сонин –Айж хальраагүй, аргаа барж мөхөстөөгүй тэднээр бахархъя
03.16 “ Өдрийн шуудан” сонин  - Цацраг туяа хяналтаас гарч мэдэхээр болсон тул Япон олон улсаас тусламж хүсэв
03.16”Нийгмийн толь” сонин - Монгол улс гамшгийн “ачаар” иргэдээ бүртгэж эхэлээ
03.15 “Ардчилал” сонин – МИАТ-ын захирал Ц.Орхон: Мияги, Фүкүшима, Ибраки, Шатегээс ирэх монголчуудыг үнэгүй зорчуулах үүрэг өгсөн
03.15”Ардчилал” сонин  – ГХЯ-ны консулын газрын дарга Б.Ганхуяг: Японооос монгол иргэдээ татах нь зөв алхам
03.15”Ардчилал” сонин – Японд болсон гамшиг Монголд машины үнэ өсөх шалтгаан мөн  гэж үү
03.14”Ардын эрх” сонин –Японы эдийн засгийг “цунами” нөмрөв
 03.14”Ардын эрх” сонин –Дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд уналаа
03.15”Өнөөдөр” сонин –“Фүкүшима-1” АЦС-д дахин дэлбэрэлт боллоо
03.15”Ардын эрх” сонин –Японы газар хөдлөлт дэлхийн эдийн засгийг доргионо
03.14”Ардчилал” сонин –Цацраг туяаны хэмжээ хэвийн төвшнээс 1000 дахин давжээ
03.15”Монголын мэдээ” сонин –Монголчууд газар хөдлөлтөөс бус Цацраг идэвхт бодисоос айж эх орондоо иржээ
03.14”Улс төрийн” сонин – Бурхан минь Японы ард түмнийг авраач
03.14”Өдрийн шуудан” сонин –Япончууд газар хөдлөлтийг хувь тавилан гэж үздэг

Эндээс харвал ”Үнэгүй зорчих эрхийг хэн өгөв?”, “Япончуудад сая долларыг сэтгүүлчид өгөв үү, засгийн газар уу?” гээд л олон баримт хөвөрч байна. Хэвлэл мэдээллийнхэн жаахан уянгалсан, сүржигнэсэн байдал бий боловч овоо босгохыг нь одоо загнаад байгаа дарга нар өөрсдөө хийчихсэн биш гэж үү?
Г.Оюун. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top