Д.Чойжамц хамба шүүхэд дуудагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 01

Маргааш Монголын бурхан шашны тэргүүнээр IX Богд Жавзундамба хутагтыг залах ёслол болох билээ. Харин энэ ёслолыг хууль бус хэмээн үзэж буй талаар “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж тэргүүтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.  Өөрөөр хэлбэл IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурхан шашинтны тэргүүнээр сонгох нь буруу гэж үзэн Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Д.Чойжамц хамбыг Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ.

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөл хуралдаж Монголын бурхан шашны тэргүүнийг сонгодог юм байна.  Харин ийм шийдийг хамба лам Д.Чойжамц ганцаараа гаргасан нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчиж буй үйлдэл гэж мэдэгдсэн юм.  

Энэ талаар тодруулахаар Д.Чойжамц хамбын нарийн бичгийн даргатай нь холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Юутай ч бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top