“Камертон”-ы Ганаа цөхөрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12


“Камертон”-ы Ганаа хэзээний махлаг. Тэрээр  энэ байдалдаа сэтгэл дундуур байдаг тул эгээ л охид бүсгүйчүүдийн адил   турахад хамаг анхаарлаа зарцуулж байсан удаатай.  Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Хятадын нэгэн тураах цайны рекламанд зураг хөргөө авахуулж өөртэйгээ адил жингийн асуудалтай охид бүсгүйчүүдэд гайгүй сурталчилсан   ч  өөрөө турсангүй . Эмийг нь уугаад болдоггүй юм бол Эба, Болд хоёр шиг бодибилдингээр хичээллэнээ гэж хэсэг зүтгэсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул өдгөө бүр аргаа барж махлаг байдалтайгаа эвлэрээд байгаа гэнэ. Элдэв дасгал хийж турах гэж зовж байхаар “Тааваараа л явж байя.Өөрийгөө янз янзаар зовоосон ч олигтой турахгүй юм” хэмээн ойр дотны нөхдөдөө шивнэсэн сурагтай.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top