Италийн секс ерөнхий сайд Берлускони Каддафид хүүхэн ”зуучилдаг”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Ливиэс төрөлх Украиндаа эргэн ирсэн Муаммар Каддафигийн хувийн асрагч /сувилагч/ эзнийхээ эрүүл мэнд болоод зуршлынх нь талаар нийтэд дэлгэлээ.  Тэрээр хурандааг маш сайн хүн хэмээн яриагаа эхэлсэн байна.

Оксана Балинская нь одоогоос хоёр жилийн өмнө Триполи ирэхдээ улсынх нь удирдагчидтай ажиллана гэж огт төсөөлөөгүй байжээ. Аз таарч хэд хэдэн сувилагчдаас түүнийг Каддафи болон түүний тойрон хүрээлэгчдийн мэдэлд байдаг эмнэлэгт ажиллуулахаар болжээ. Оксана Ливийн домогт удирдагчтай нүүр тулах болсондоо их баяртай байв.

“-Эргэн тойрон битүү зэр зэвсэг. Манай эмнэлэг Каддафи болон түүний гэр бүл, ойр дотны найз нөхдөд л үйлчилнэ. Аав /тэд Каддафигийг ингэж нэрлэдэг байж/ есөн хүүхэдтэй. Өнөр өтгөн гэр бүл. Тэд энгийн л амьдралтай” хэмээн Оксана ярилцлагаа эхлүүлжээ.

Маш сайхан зантай, эелдэг ааштай Аавд үнэнч зүтгэгчдийг удирдагчийн зураг бүхий бугуйн дахь цагаар таньж болдог байж. Жил бүрийн 09.01-ний өдөр Ливийн тэргүүн тойрон хүрээлэгчдэдээ талархлаа илэрхийлдэг заншилтай гэнэ. Ингэхдээ Италийн алтан цаг бэлэглэдэг байсан байна. Ингэснээр түүнд олон жил үнэнч зүтгэгчид бүхэл бүтэн цагны цуглуулгатай болсон байдаг гэнэ.     

Украин бүсгүй Каддафид хоёр жил ажиллахдаа түүний зуршил болоод эрүүл мэндийнх нь талаар багагүй зүйлийг мэддэг болжээ. Хоолны хувьд Ливийн удирдагч гоймонг “шүтдэг” байна. Мөн тэмээний махаар хийсэн үндэсний кус-кус хэмээх хоолонд нугасгүй аж. Уулзалт болон хүнд ажлынхаа дараа тэрээр гадаа агаарт суун бодлогошрох дуртай гэнэ. Харин гадаадад айлчлах болгондоо хоёр нисэх онгоц дагалдуулан авч явдаг байжээ. Нэгэнд нь эд зүйлсээ, нөгөөд нь машинуудаа.  Машинаас Америкийн хуягласан лимузинг таалдаг гэнэ. Цөлөөр аялахдаа жийп хөлөглөнө.

Мөн Каддафи хүүхнүүдтэй их эелдэг харьцдаг ажээ. Хэзээ ч хамт ажилладаг бүсгүйчүүдээ сонирхдоггүй гэнэ. Харин түүний харшид сардаа нэгээс хоёр удаа гадаад бүсгүйчүүд ирдэг байжээ. Тэдгээрийн ихэнх нь итали охид бүсгүйчүүд. Зарим нэг нь дээд зиндааны тайчигч  байна. Тэднийг Италийн ерөнхий сайд Силвио Берлускони “бэлэглэж” байсан ажээ. Тэд бол дотны андууд. Хааяа уулзахаараа “зад шоудана”. Тив дамнаж шүү дээ хэмээн Оксана ярилцлагандаа дурджээ.

70 настай Аав эрүүл мэндийн хувьд зүрх болон цусны даралтын асуудалтай юм байна. Хурандаа украин гаралтай зургаан сувилагчтай байжээ. Ахлах нь болох Галина Колотницкая нь Ливийн удирдагчид найман жил үнэнч зүтгэжээ. Иргэний дайн дэгдсэний дараа Ливийг орхисон Галинагийн хувьд жинхэнэ дуулиан дэгдээд байгаа юм. Эх орон руугаа нисэх гэж байхад нь түүний гадаад паспортыг хураан авснаар бөөн скандал дэгдсэн. Колотницкаяг Каддафигйин нууц амраг сувилагч нь хэмээсэн ч тэр үүнийг эрс няцааж байв. “Каддафигийн ахлах сувилагчийг Драга гэдэг. Тэр серб хүүхэн. Би биш” хэмээн мэдэгдэж байлаа.

Харин  Балинскаягийн хувьд үймээн эхлэнгүүт л эх орон руугаа зүглэхээс өөр аргагүй байжээ. Сувилагч бүсгүй Аавтайгаа ч салах ёс гүйцэтгэж чадаагүйдээ харамсдаг гэжээ. 

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top