МАХН-ын ОНХА дарга Ч.Чимэдсүрэн: Даргыг төрийн тусгай хамгаалалт, өөрийнх нь хамгаалагч хамгаалж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 13

 

Удирдлагын академийн гадаа цөөнгүй хүн цуглаад байгаа бөгөөд тэдгээрийн дунд МАХН-ын ОНХА дарга Ч.Чимэдсүрэн байлаа.

- Өнөөдөр болсон үйл явдлыг эхнээс нь манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

- Орой 20 цагийн үед даргыг гэрийнх нь үүдэнд зургаан буутай этгээд баривчлахыг завдсан. Ингэхдээ хоёр хамгаалагчийг нь барьж байгаад, буу тулган түүнийг өөр машинд суулгахыг завдсан. Үүний улмаас Н.Энхбаяр даргын хувьд биедээ бага зэрэг гэмтэл авсан байгаа.

- Сэтгэл санаа нь ямар байгаа бол? Хажууд нь ямар хүмүүс байгаа вэ?

-Одоогийн байдлаар Төрийн тусгай хамгаалалтаас хүмүүс нэмэгдэж ирсэн. Мөн өөрийнх нь бие хамгаалагч бас байгаа. Бидний хувьд нэг зүйл маш гайхалтай санагдаад байгаа.  Юу гэхээр төрийн тусгай хамгаалалт болон цагдаагийнхан хоорондоо маргалдсан явдал юм. Яг одоо улс төрийн удирдах зөвлөл шуурхай хуралдаан хийж байгаа.  Ер нь энэ асуудлыг хуулийнхаа дагуу шийдэх байхаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top