Элчин сайд нарт зориулсан сургалт-семинар зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Монгол Улсаас  Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр,  Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд,  Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди,  Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, мөн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч О.Оч нарт  зориулсан  нэг өдрийн сургалт-семинарыг 2012 оны 4 дүгээр сарын сарын 18-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг сургалт-семинарыг нээж,  УИХ-ын гишүүн, АБГББХ-ны гишүүн Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өглөө.

 Сургалт-семинарт НХХ-ийн сайд Т.Ганди,  ЭМЯ-ны ТНБД Н.Түмэндэмбэрэл, БХЯ-ны ТНБД Ц.Тогоо, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан, БСШУЯ-ны ТНБД Д.Далайжаргал, Сангийн яамны ТНБД Д.Баттөр, Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн, мөн БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга нар тус тус мэдээлэл хийж,  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны хөгжлийн томоохон зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн явц байдал, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, холбогдох материал тарааж, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдээр Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчид санал хүсэлтүүд тавьсан юм.

 ГХЯ-ны ТЗУГ-ын захирал Б.Баярсайхан, СТХШҮГ-ын захирал Г.Батжаргал, АГ-ын захирал Б.Ганболд, ОУБГ-ын захирал С.Онон, ОНХГ-ын захирал Б.Дорж,   Консулын газрын дэд захирал Ч.Гантулга, СХОХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар  мэдээлэл хийж, Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчийн сонирхсон асуултад  хариулт өгч, санал солилцов.

А.Чимгээ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top