Сүнстэй хувцсаар гангарах уу

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ гэдэг үгийн утга одоо цагт бүр илүү анзаарагдах болж. Хүнээс дутахгүй сайхан хувцаслахыг хүсдэггүй эмэгтэй хүн байхгүй. Гэтэл авдаг хэд нь хоол унаандаа таарчихаад ганц цамц аваад өмсөх гэхээр илүүлчлэх мөнгө гардаггүй хүмүүс захаас аваад л зөндөө. Зурагт асаангуут  Монголд нээгдсэн гадаадын брэнд барааны дэлгүүрүүд “онцгой хямдрал” зарлалаа гээд рекламдана. Дундаж амьдралтай нэг өрхийн орлого  сард 420 мянган төгрөг байна гэж Үндэсний Стастикийн газраас зарлачихаад байдаг. Гэтэл тэр мөнгийг  ганцхан оройн хоолонд  зарцуулчихдаг эрхмүүд зөндөө байгаа нь Монголд баян ядуугийн ялгаа хэр байгааг эгэл жирийн хүмүүст мэдрүүлж байгаа хэрэг. Сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй байхгүй болохоор өөрт таалагдсан чанартай хувцас авъя гэхэд брэнд хувцас зардаг дэлгүүрүүдийн лангуунд доод тал нь 150-мянгаас дээш үнэтэй бараанууд ярайх болсон нь өрх гэрийнх нь бүх төсөв 420 мянган төгрөгөнд багтсан эзэгтэйн хувьд бол хаалттай гэсэн үг.  Манайхны ярьдгаар  “коми shop” гэж нэрийдсэн дэлгүүрээс хямдхан чанартай хувцас авч өмсөхөөс өөр сонголт үлдсэнгүй.  Японд цунами болж олон хүн амь эрсэдсэн. Япон, Солонгосын нас барсан хүмүүсийн хувцаснууд “коми shop”- д ирж дундаж орлоготой бүсгүйчүүдийн хаврын гоёл болох нь дамжиггүй. Үндэсний статистикийн газраас хэзээ нэг манай улсын өрхийн сарын дундаж орлого сая 500 мянга болжээ гэж зарлана. Тэр үед л дундаж орлоготой бүсгүйчүүд сая нэг бүсгүй хүн хэмээн дуудуулах чамин тансаг хувцасаар гангаран хотын гудамжыг улам ч гоёмсог болгох байх даа.
Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top