Улсын нөөцийн газрын даргын 26 тэрбумын хэрэг шүүхэд шилжинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэлтэй холбоотой хэрэг шүүх рүү шилжих гэж байна. Төрийн албан хашиж байхдаа Улсын нөөцийн сангаас 15 тэрбум 553.4 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр дөрвөн жилийн турш АТГ-т шалгагдаж байгаа Л.Алтангэрэлд “Монгол Шуудан” банкнаас 9.8 тэрбум, иргэдээс 300 орчим сая төгрөг завшсан гэх хэрэг нэмж харьяалагдах болжээ. Тэрээр “Монгол шуудан” банкнаас өөрийн “АОЖаргалант”, “Өндөрхаан-Оргил” ХХК-ийн нэр дээр 9.8 тэрбум төгрөг 2008 онд зээлж авсан байна. Нөөцийн газрын дарга энэ мөнгөөрөө Баянзүрх дүүрэгт 680 айлын “Happy” орон сууцны хотхон барьж эхэлсэн боловч банкны зээлээ эргүүлэн төлж чадалгүй дутуу барьсан барилгаа банкинд хураалгаж, байрны захиалга өгсөн 19 иргэнээс урьдчилгаа болгож авсан 300 сая төгрөгийг эргүүлэн төлж чадахгүй дахин хэрэгт татагджээ. Түүнд холбогдох хэргүүд энэ долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжих юм байна.
Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top