Ерөнхий сайдыг огцрохыг шаардав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн Холбооноос өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийж МУ-ын Ерөнхий сайд С. Батболдод шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг бий болгох асуудлаар Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн холбооноос МУ-ын ерөнхий сайд С.Батболд танд удаа дараа шаардлага хүргүүлж байсан билээ. Иймээс  МУ-ын ерөнхий сайд С.Батболд таныг хууль санаачлах эрх, Монгол Улсын Засгийн Газрын тэргүүнийхээ хувьд хот суурин гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалах чадваргүй хэмээн үзэж 2011 оны 05 сарын 11-ний өдөр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна” гэжээ.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top