Дэлгэцэн дээрх тамхидалт

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

•               Траволтаг тамхигүйгээр төсөөлөшгүй. Тэр кино болгон дээрээ тамхи татахыг эрхэмлэдэг. Ингэхдээ тамхины томоохон компаниудтай гэрээ байгуулж чаддаг гэнэ.

•               Тамхигүйгээр таван минут ч байж чаддаггүй Шэрон Стоун амьдралдаа хоёр удаа л тамхи татдаггүй хүний дүрд тогложээ.

•               “Хар хувцастай хүмүүс” дээр харь гарагийнхантэй үзэлцдэг хоёр залуу ямар тайван гээч нь тамхилдагийг санаж байгаа байх.

•               Тэгвэл “Сүүлчийн бойскаут”-д Брюс Уиллис хайрцаг “Марльборо”-гоос огт салдаггүй.

•               Сильвестр Сталлоне цагтаа “Лаки Страйк”-тай гэрээ байгуулсан байв. Тэрээр таван ч кинон дээр “Лаки” татжээ. Мөн “Рокки-4”-д ч гэсэн. Үүнээс тэр хагас саяын ашиг олсон гэдэг.

•               Тимоти Далтон Бондод тоглохдоо амнаасаа “Ларк” хэмээх тамхийг отг салгаагүй гэхэд болно. Филипп Моррис түүнд 350.000 төлсөн тул тэр аж. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top