2012 оны 5-р сарын 13-ны 24 цаг 30 минут орчимд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнтэй тусгайлан уулзаж, ярицлага авсныг хүргэж байна.
-МАН-ын бүлэг экс Ерөнхийлөгчийг батлан даалтад гаргах нь зүйтэй гэж үзлээ. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
- Заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаач ээ гэдэг саналыг хуулийн байгууллагад гаргаж байна.
-Өнөөдөр амралтын өдөр шүү дээ. Тэгэхээр хүсэлтийг хүлээж авах болов уу?
-Та бүхнээр дамжуулан хандаж байна. Амралтын өдөр л дөө. Гэхдээ амралтын өдөр гэлгүйгээр өнөөдөр анхаарахгүй бол болохгүй болчихжээ. Хүний амь нас эрсдэхэд хүрээд байна. Ийм байж болохгүй. Үүнд л санаа зовж байна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна гэсэн?
-Мэдсэн зйүл алга. Гэхдээ эмнэлгийн байгууллагаас Н.Энхбаярын биеийн байдлыг цаг тухайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байгаа гэж дуулсан.
-Хэрвээ МАХН-ын дарга Н.Энхбаярын амь нас эрсдсэн тохиолдолд таны хувийн бодол ямар байх бол?
-Нас барах тухай бол яримааргүй байна. Амь насыг нь аврах тухай л бодогдож байна.
-Н.Энхбаяр өмнө нь энэ намын дарга байсан. Түүнтэй ингэж харьцах шаардлага байна уу?
-Хэвийн нөхцөлд үйл ажиллагаа явуулаачээ гэдэгт манай бүлэг нэгдэж байгаа.
-Экс Ерөнхийлөгчийг баривчлах үед танд ямар бодол төрсөн бэ?
-Маш эвгүй байсан. Хүнийг, тэр тусмаа Монг ол улсын Ерөнхийлөгч байсан хүнд тэгж хандсан нь үнэхээр эвгүй санагдсан. Одоо ч тийм бодол байгаа. Тийм болохоор ингэж амралтын өдрийн шөнө ч гэсэн бүлгээ хуралдууллаа. Манай бүлгийнхэн надтай ижил байр суурьтай байна. Гэхдээ хуулийн дагуу л явах ёстой. Гол нь хүнлэг ёсоор хандаачээ л гэж бодож байна.
-Н.Энхбаярыг өлсгөлөн зарлахыг анх дуулаад хэрхэн хүлээж авсан бэ?
-Их эмзэглэсэн. Эрүүл мэнд нь муудна, амь нас нь эрсдэх вий дээ. Ингэж болохгүй дээ л гэж бодсон.
-Бүлгийн хуралдааны ирцийг танилцуулахгүй юу?
-Манай бүлгийн 25, 26 гишүүн байлаа. 60 шахам хувийн ирцтэй байлаа. Нэг мессеж явуулаад л цугласан.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
The genius store caledl, they”re running out of you.