“Жи Пи Морган Чэйз” банкны удирдлагууд халагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


АНУ-ын хамгийн том банк болох “Жи Пи Морган Чэйз”-ийн удирдлагууд  банкаа хоёр тэрбум долларын алдагдалд оруулсны улмаас халагдлаа. Банкны хөрөнгө оруулагчид, зохицуулагчдын шаардлагаар хамгийн түрүүнд ерөнхий захирал Жэйми Димоныг өнгөрсөн Пүрэв гаригт халжээ.

Тус банкинд найман жил ажилласан тэрбээр банкны салбарт хийгдсэн  зохицуулалтын дагуу банкныхаа үйл ажиллагааг өөрчилж чадаагүйгээс өнгөрсөн сард алдагдал хүлээсний бурууг өөртөө үүрч  олонтаа хүлцэл өчжээ.

Гучаад жил эл банкинд ажилласан, 55 настай, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ина Дрү дараагийн ээлжинд  даваа гаригт халагдлаа. Тэр ерөнхий захирлын итгэлтэй туслагч байсан бөгөөд жилд 14 сая долларын цалин авдаг байсан нь хэмжээгээрээ дээрээсээ дөрөвт ордог байжээ.

Ина Дрү Лондон дахь салбарыг ч хариуцдаг байж. Түүний удирдлагад ажилладаг хоёр хүн ч удахгүй халагдана.  Ина Дрү дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн огцрохыг хүссэн ч ерөнхий захирал Жэйми Димон зөвшөөрөөгүй ажээ.

Ерөнхий захирал асан Жэйми Димон мягмар гаригт хувьцаа эзэмшигчидтэйгээ хурал дээр нүүр тулна.  Тэрбээр халагдсаныхаа дараа ч хэвлэл мэдээллээр дамжуулан уучлал гуйсаар байгаа юм.

“Жи Пи Морган Чэйз” банкны хувьцаа баасан гаригт 9.3 хувиар доошилсон байлаа.

Нью Йорк Таймс

А. Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top