Мобикомын Тэди төвөөс Изинис Эйрвэйзийн тийз худалдан авах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Изинис Эйрвэйзийн үйлчилгээ хэрэглэгч танд улам ойртлоо

Асар хурдацтай хөгжиж буй өнөөгийн зах зээлд цаг хугацаа гэдэг бол та бидний хамгийн үнэ цэнэтэй баялаг болоод байгаа билээ. Тийм ч учраас хамгийн олон чиглэлд хамгийн өндөр давтамжтай нислэг үйлддэг Монголын иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани зорчигчдын цагийг хэмнэх, тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Мобиком корпорацийн Тэди төв, Улаанбаатар зочид буудлын нэг давхарт байрлах VIP салбар, Эрүүл Мэндийн Яамны баруун урд байрлах Олимп салбаруудаар Изинис Эйрвэйз компанийн тийзийг борлуулж эхэллээ.

Үүнээс гадна зорчигчид нислэгийн тийзээ Изинис Эйрвэйзийн  тийз борлуулалтын төв, орон нутгийн салбарууд, Air Trans, Air Market, AirLink, Air Ticket, Air Chamber, Air Travel, Aviacom Mongolia, Air Express, Air Network гэх гэрээт борлуулагч агентуудаас тус тус худалдан авах боломжтой.

Та өөрт хамгийн ойр салбарыг сонгож үйлчлүүлэхээс гадна мөн 333311 дугаараараа нислэгийн тухай мэдээлэл болон захиалгыг хийх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top