Монгол үндэстний дууны их наадмын дөрөвдүгээр шат ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Монголын үндэсний олон нийтийн телевиз, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороотой хамтран зохион байгуулж байгаа “Монгол үндэстний дууны их наадам-2012” эхэлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Тус наадамд нийт аймгаас 2500 гаруй ардын авьяастан оролцсон байна. Наадмын дөрөвдүгээр шатны шалгаруулалт зургадугаар сард эхлэж, гала тоглолт нь ирэх сарын 17-нд болно.

Уг наадам нь 21 аймгаас оролцож буй авьяастнуудыг таван хэсэгт бүсчлэн оролцуулж, ялангуяа монгол үндэстний нэг Буриад улсад шалгаруулалт явуулснаараа өмнөх тэмцээнүүдээс онцлогтой юм. Буриадаас 50 гаруй ардын авьяастан оролцсоноос 16 уран бүтээлч шалгарчээ. Энэ жил Өвөр монголоос албан ёсоор бүртгүүлээгүй ч уран бүтээлчид нь хувиараа ирж оролцож байгаа гэнэ.

Энэхүү наадмын “Дуун дээвэртэй Монгол” хэмээх сүлд дууг “Анир” студид бичүүлж клипжүүлжээ. Сүлд дууг хориод дуучид дуулсан бөгөөд үгийг СГЗ Ш.Ёолк, аяыг Б.Бямбабаяр бичсэн аж. Энэ дуу нь төрөл жанрын хувьд язгуур урлаг, поп, хип хоп, мэргэжлийн сонгодог бүхий л урсгалыг багтаасан уран бүтээл болжээ.

Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top