“Тунгалаг Тамир” роман театрын тайзнаа амилна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13


Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” зууны шилдэг романыг мюзикл хэлбэрт оруулан  содон шинэлэг өнгө аястайгаар УДБЭТ-ын уран бүтээлчид 2011-04-16, 23 нд өөрийн тайзнаа тоглох гэж байна. Уг мюзикл нь 3 бүлэг 5 үзэгдэлтэй байх бөгөөд хөгжмийг Төрийн  шагналт, нэрт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж туурвин, цомнолыг Төрийн шагналт Соёлын Гавъяат Зүтгэлтэн Т.Төрбат, яруу найрагч Т.Зөнбилэг, найруулагчаар МУГЖ Д. Ганхуяг ажиллажээ. Зууны шилдэг роман ард түмнийхээ өмнө мюзикл болон тайзнаа тоглогдох гэж байгаа нь монголын театр улам хөгжиж, шинэлэг содон зүйлийг ард түмэндээ барьж байгааг  харуулж байгаа юм.
Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top