Украйн улсын иргэд “Хаан” банкны АТМ-аас мөнгө хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 30

Энэ сарын 18-23-ны өдрүүдэд Украйн улсын хоёр иргэн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч төлбөрийн карт ашиглан их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарсан билээ. Гэтэл энэ хэрэг шалгагдаж дуусаагүй байхад дахин ийм хэрэг гарлаа. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Хаан” банкны АТМ-аас Украйн улсын иргэн 26 настай Р хуурамч картаар мөнгө авч байхад нь түүнийг баривчилжээ. Ганцхан долоо хоногийн дотор нэг улсын иргэд хуурамч карт ашиглан мөнгө завшиж байгаа нь манай улсад явуулж байгаа банкнуудын үйл ажиллагаа сул байгааг харуулж байна. Украйн улсын тэдгээр иргэд энэ сарын 18-нд жуулчны визээр Монголд ирсэн бөгөөд олон улсын банкны хуурамч картыг олноор үйлдэж авчирчээ. Улмаар хуурамч картаараа Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд байрладаг бэлэн мөнгөний машинаас гүйлгээ хийсэн. Сэжигтнүүдийг шалгахад нийтдээ 13 удаа АТМ-аас гүйлгээ хийсэн нь тогтоогдсон бөгөөд тэдний хоёр нь 100 сая төгрөг хулгайлснаа хүлээсэн байна.   

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top