“ROMANTIC BEATZ” MC-гийн үзэл бодол

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

“Люмино” хамтлагийн ахлагч, реппер МС “Platinum Beatz” “Romantic Beatz” цомогоо гаргаад байна.

21 дуутай “Platinum Beatz” цомгийн “Төлөө” дуу өмнө нь үзэгчдийн хүртээл болжээ. Бусад нь шинэ дуу аж. “Romantic beatz” цомогт 17 дуу багтсан бөгөөд энэ цомгоороо МС өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэнэ.

Тэрбээр “Хип хопын нууц” нэртэй номоо мөн худалдаанд гаргажээ. 2008 оноос бичиж эхэлсэн уг номдоо Монголын хип хоп хөгжмийн урсгалын хөгжил хийгээд гадаадын урсгал чиглэлийг өгүүлсэн байна. Мөн хэрхэн хип хоп дуу зохиох, дууны үгийг яаж бичих талаар ч зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top