Секс хийх үедээ чанга орилчихоод байх юм аа. Яах уу…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

Сексийн үед хамгийн их тохиолдох асуудлаас…

01.       Эмэгтэй маань дур тавьсан болов уу? Яаж мэдэх вэ?

Дур тавих үед биеийн, тэр дундаа бэлэг эрхтний булчин хүчтэй агшдаг. Ялангуяа эмэгтэйнх нь эрэгтэйдээ сайн мэдрэгддэг. Нийт 25 булчингийн агшилт явагддаг гэж үздэг. Түүнээс гадна сексийн оргил үед бүсгүйн зүрхний цохилт эрс нэмэгдэнэ. Хөх болон нүүр, гуя орчмын халуун эрс нэмэгдэх бөгөөд хийх үйлдэл нь ч огцом, хяналтгүй мэт болдог. Ингээд дур тавилт өгөх үед эрхтэн чийгшиж, бүр зарим бүсгүйчүүд гадагшаа ч тавих тохиолдол бий.

02.       Яанаа, нөгөө тампунаа мартсан байна ш дээ. Үгүй ээ, авсан ч бил үү?

Ялангуяа төрсний дараа эрхтний хэмжээ өмнөхөөсөө тэлсэн байх бөгөөд энэ үед тампун “алга болох” тал байдаг. Нэлээн гүнд орсон байх тохиолдолд танд авахад хүндрэлтэй байдгийг анхаар. Энэ үед секс хийхдээ тампуныг мартсан бол шууд эмчид хандаарай. Удаан байлгах тусам шоконд орох талтайг сана.

03.       Төрсний дараа эртхтэн маань сулраад секс хийхэд өмнөх шигээ мэдрэмж төрөхгүй байна. Одоо яавал дээр вэ?

Үнэхээр хүүхэд төрүүлсний дараах сексийн хүндрэл эмэгтэйчүүдийг байнга зовоодог зүйлийн нэг. Эрчүүдэд ч асуудал тулгардаг. Тиймээс эрхтнээ хэвийн хэмжээнд оруулахын тулд булчин чангаруулах төрөл бүрийн ашигтай дасгалууд байдгийг судал. Эрхтний булчинг чангалах, суллах дасгалыг өдөрт 20 удаа хийгээд бай. ТВ үзэж байхдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, зогсож байхдаа гээд ямар ч байрлалд энэ дасгалыг хийж байхыг чинь хэн ч анзаарахгүй ээ.

04.       Секс хийж байх үедээ муухай орилчихоод байх юм аа?

Чангаар орилох, гийнах, эсвэл хүчтэй амьсгаадах үед эмэгтэйн эрхтэнд агшилт өгдөг тул эр эрхтэнд сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр бүсгүйчүүд секс эхэлсэн цагаас л тааламжтай нь аргагүй орилох, гийнах нь үнэхээр ач тустай. Эрчүүд ч үүнийг сонсох дуртай байдаг.  Ер нь бол сексийн таашаалын 70%  нь сонсголоор дамжин өнгөрдөг шүү дээ. Ямар ч чимээ гаргахгүй секс ямар байх бол доо.  Байрлалаа өөрчлөх болгонд өөр өөр дуу авиа гаргадгаа та мэдэх үү?

05.       Нөгөө гайхалтай “G” цэг нь хаана байгаа юм бол доо?

Энэ цэг нь эмэгтэйн эрхтний хананы дээд хэсэг буюу хүйсний нүхнээс доош байрлана. Эрхтний амсраас дээш 4-6 см зайд.  Бэлгийн ажлын үед энэ цэгийг эр эрхтэн хүрч үрж чадсан тохиолдолд бүсгүйчүүд маш амархан дур тавьдаг. Гэхдээ хуруугаараа олж зөөлөн оролдох нь бүсгүйд дээд зэргийн таашаал, мэдрэмжийг төрүүлдэг.

06.       Үрийн шингэн биед орсноор таргалах байх даа?

Хэрвээ та өөрөө түүн дээрээ нэмээд төмсний нухаш идээд байвал таргална шүү дээ. Эр эсэд агуулагддаг калорийн хэмжээ нэг ширхэг төмснийхөөс хэд дахин бага.

07.       Сүүлийн үед нөхрийн маань үрийн шингэн хачин амттай болчихсон мэт санагдаад байх болсон…

Хэрвээ үрийн шингэний амт өөрчлөгдөөд байгаа бол хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Сонгино, сармис их идсэн үед үрийн шингэн онцгой амттай болдог. Тиймээс амтыг “сайжруулахын” тулд шингэн зүйл их ууж, жимс ногоо сайн идэх хэрэгтэй.

08.       Би зөвхөн гар хангалга хийж байж л дур тавих юм?

Ер нь бол энэ хэвийн зүйл. Эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь гар хангалгаар дур ханадаг. Энэ бол сексийн нэг л төрөл гэхэд болно. Тиймээс хамтын сексийн тухайд бол хамтрагчтайгаа сайн ярилцах хэрэгтэй. Ихэнх эрчүүд бүсгүйгээ сексийн үед гараараа оролдож туслаач гэх нь таалагддаг. Ингэхэд амархан ч дур тавьдаг. Харин бүсгүй та эрхтнийхээ хаана нь гар, эсвэл хэлээр оролдуулахыг хүсэж байгаагаа ичихгүй хэлээд өгөөрэй.

09.       Нөхрийн маань эрхтэн дэндүү том байхаа. Секс хийх үед байнга өвдөлт мэдрэх юм?

Эмэгтэйн эрхтэн бол ихэнхдээ ямар хэмжээтэй эрхтэнг хүлээн авах чадвартайгаар суналт агшилт өгдөг. Эрхтний төгсгөлд мэдрэлийн судлын төгсгөл байдаг тулд түүнд эр эрхтэн тулахад өвдөлт мэдрэгддэг. Тэгэхээр хамгийн гол нь зөв байрлалаа сонгох хэрэгтэй. Араас хийх, зогсоогоор, суусан байрлал тохиромжтой. Эрхтнийг хэр зэрэг гүн орж байгааг хянаж болдог.  

Р.Слава zindaa.mn       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top