• Сэлэнгэ аймгийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргыг барьж хорьсонтой холбогдуулан ар гэрийн нь мэдээлэл хийнэ.
  • “Bridge blue Mongolia” Австралийн боловсролын байгууллагын Монгол дахь салбараас бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөр танилцуулна.
  • Ажлаас хоморголон халагдсан төрийн албан хаагчид хэвлэлийнхэнд хандлаа.
  • Өвөрхангай аймгийн Уянга суманд хаягдал шороо угааж, нөхөн сэргээлт хийдэг 30 гаруй компани нэгдэж хэвлэлийнхэнд хандлаа.
  • Байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэн залуу байгаль орчны бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж 500 км алхана.
  • ГССҮТ-д тендерээр нийлүүлсэн Голландын “Phillips” фирмийн MRI аппарат хуучин байсан гэх мэдээлэлд хариулт өгнө.
  • Ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан ажиллахгүй болжээ.
  • Гал үндэстэн” холбооноос уул уурхайн өнөөгийн байдал болон Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • Жил бүр уламжлал болгон байгуулдаг “Хаврын гоёл 2013” наадам өнөөдөр болно.
  • “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” тоглолтын талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
  • ”Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш болно.
  • “Хаврын гоёл 2013” болно
  • Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа Дорнод аймгаас эхэлнэ
  • Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах гэж байна.
  • Ах дүү гурвын ”Андгай” тоглолт нөгөөдөр болно.
  • 13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • МУНН-аас тагнуулын байгууллагын хууль бус томилгооны талаар мэдээлнэ.
  • Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага байгаа юу?” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Хууль сахиулахын их сургуулиас “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлого” сэдэвт арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • Оклахомад болсон торнадогийн улмаас амиа алдагсдын тоо 37-д хүрлээ гэж AFP уламжлав.

Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригийн сурталчилгааны нээлт боллоо

2012 оны 06 сарын 26

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу”...

УИХ болон НИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй есөн кандитатын сурталчилгааны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх, Найлайх дүүрэгт тус намаас  Б.Батзориг, Д.Арвин, Б.Мөнхбаатар нар нэр дэвшиж байгаа юм.  Энэхүү нээлтийн ёслолд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр нар оролцов. Сурталчилгааны нээлтийн эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг нэр дэвшигчийн хувиар бусад хамтрагчиддаа амжилт хүсэж, иргэд сонгогчиддоо бүрэн эрхийн хугацаанд “Баянзүрх-Нэг зүрх” уриатайгаар тодорхой зорилго бүрийн төлөө хамт явж, бодитой ажил хэрэг бүрийн ард гарч чадсанд талархаж  буйгаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийг МАН-ынхан удирдсан бөгөөд чамгүй ихийг хийж, хэрэгжүүлсэн гэж үнэлсэн учраас хот, дүүргийн удирдлагуудаас хоёр хүнийг сонгож УИХ-д нэрийг нь дэвшүүлсэн гэдгийг ч нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр энэ үеэр онцолж байлаа.  Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ Өнөөгийн хүрсэн түвшинг бататгах уу, эсвэл алдах уу гэдэг торгон сонголтыг баянзүрхчүүд та бүхэн хэдхэн хоногийн дараа хийх гэж байна. МАН бол хийсэн ажлаа бататгая, улам лавшруулъя гэдэг байдлаар хандаж энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө арт түмнээ сонсож, хамтдаа боловсруулсан. Одоо та бүхний мэргэн сонголтонд л найдаж байгаа. Баянзүрх бол өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их өөрчлөгдсөн, өнгөө зассан дүүрэг. Дүүргийн хөгжлөөс хотын, цаашилбал улсын нүүр царай  хамаардаг учраас намын удирдлагын зүгээс үүнд сэтгэл хангалуун байгаа.Тийм ч учраас Б.Батзоригийн нэрийг УИХ-д  дэвшүүлсэн юм шүү. Та бүхэн түүнтэй гар нийлж ажиллаж чаддаг учраас хүрсэн амжилтаа ахиулахын төлөө цаашид ч Б.Батзоригтой хамтарч ажиллах байх гэж бодож байна.” хэмээсэн юм. Түүнчлэн УИХ, НИТХ-ын сонгуульд  нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлтийн ажиллагааны үеэр тус дүүргийн1000 иргэн Монгол Ардын намд элссэн нь нэлээд онцгой үйл явдал байлаа.Сүүлийн үед тус намд нийгмийн янз бүрийн давхаргын олон мянган хүн гишүүнээр элсч байгаагийн тод жишээ энэ байсан гэхэд болно. Шинэ гишүүд намын удирдлагууд болон нэр дэвшигчдээс бат илэрхийлэхээ гардан авсандаа сэтгэл өндөр байгаагаа ч илэрхийлж байсан юм. Ийнхүү сонгуулийн сурталчилгааны эхний өдрөө Баянзүрх дүүргийн Монгол Ардын нам 1000 гишүүнээр эгнээгээ өргөтгөлөө. Цаашид Монгол Ардын намыг дэмжигчидийн эгнээ мянга мянгаараа тэлнэ гэдэгт намын удирдлагууд нь итгэлтэй байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.47.130 BZDiin zasag dargadaa amjilt husei ta ih zuil buteenee
49.0.148.117 Bayangoliin 25-r toirgoos sotial demoktrat namaas ner devshen Huuliin tsoorhoi nevtruulgiin hutlugch Edenebileg huulichid amjilt husye ta nadad uneheer sain zuvluguu ugch amidrald min tus hurgesend talahaj yvdag shuu taniig demjinee ta luivarchidtai sain temtsdeg shuu
122.201.18.152 балай их мөнгө идсэн хүн дээ
202.126.94.102 МАН-ын луйварчид больё оо, Арвин авгай Хэнтийчүүдийг хулхидаад Баянзүрх дүүргийнхнийг хулхидах нь ээ.
202.126.94.102 Батзориг гэж луйварчин АТГ шалгуулж байж яагаад нэр дэвшээд байгаа юм бэ.

Танхим

01

Их дээд сургуулиуд Нийт 18 байгууллага байна.

Танхим

02

Ерөнхий боловсролын сургуулиуд Нийт 20 байгууллага байна.

Танхим

03

Цэцэрлэгүүд Бүртгэл явагдаж байна

Танхим

04

Сургалтын төвүүд Бүртгэл явагдаж байна

Танхим

05

Гадаадад суралцацгаая Бүртгэл явагдаж байна