Ардчилсан намаас уриалга гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

УРИАЛГА   

 УИХ-ын Сонгуулийн үйл ажиллагаанд хуулийг дээдэлж оролцох тухай  

 Монгол Улсын 2012 төсвийн тухай хуульд тусгагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалттай  “Сум хөгжүүлэх сан”, “Малжуулах сан”-ийн хөрөнгө нь эргэн төлөгдөх хөнгөлттэй нөхцлөөр зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай малчид, иргэдэд хуульд заасан журмын дагуу олгох ёстой. 

Гэтэл, Монгол Ардын Намаас томилогдсон Засаг дарга нар /тухайлбал, Өвөрхангай аймгийн 17 суманд/ төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажлын зорилго, агуулгыг өөрчлөн хэт талыг барьж ялгавартай хандах байдлаар иргэдэд зээл олгох, амлах ажиллагааг хийж байна гэсэн мэдээлэл орон нутгаас манай намд удаа дараа ирж байна.

Энэ нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн чухал цаг үед Төсвийн хөрөнгөнөөс иргэдэд хуульд заасан журмын дагуу олгогдох хөнгөлттэй зээлийг олгох  үйл ажиллагааг Монгол Ардын Намд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаанд илт ашигласан,  “төрийн өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил үйлчилгээ явуулсан”, “улсын төсвийн хөрөнгө олгох амлалтыг амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх” тухай УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.3, 35.18.17–ын заалтууд ноцтой зөрчигдөхөд хүргэж болзошгүй байна.

Иймд, Төрийн хөрөнгөөр ажил үйлчилгээ явуулсантай уялдах хууль зөрчиж болзошгүй энэ үйлдлээ зогсоож УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.3-ыг баримтлан хууль дээдэлж, шударга ёсыг сахин сонгуулийн үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна.

Та бүхэн бидний уриалгад анхааралтай хандан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсооно гэдэгт найдаж байна.

УИХ-ын сонгуулийн тухай холбогдох заалтыг зөрчсөн дээрх үйл ажиллагааг яаралтай зогсоох арга хэмжээ авахгүй бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.35-д заасан хариуцлага тооцуулах тухай  гомдлыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргах болно 

 

 

 

ЕРӨНХИЙ НАРИЙН

            БИЧГИЙН ДАРГА                                       Д.ЭРДЭНЭБАТ

2012 оны 06 сарын 07–ны өдөр                                                                    Улаанбаатар хот


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2013,04,29(124.158.74.2) 2013 оны 04 сарын 29

үүнийг улс төржүүлээд байлгүй эхлээд иргэдээ бодмоор байна

0  |  0
2013,04,29(124.158.74.2) 2013 оны 04 сарын 29

2002 онд уг төсөлд хамрагдаад малаа бүгдийг зуданд алдсан иргэд яах вэ

0  |  0
Top