Нэр цэвэр, итгэл даах залуус

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Улс төр халуунаас халуун, сонирхолтойгоос сонирхолтойгоор өрнөж байна. Өөрийн бизнесээ хамгаалах,баяжиж хөлжих аргаа болгон улс төрд шургалсан, өнөөдөр “улс төрийн чихмэл” болчихсон МАНАН-ын улстөрчид гэхээсээ илүү хүчтэй гуравдагч хүчин болох ИЗНН-ын нэр хүнд сонгогчдын дунд өндөр байна.
Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигчдийг сонжвол түрийвчийнхээ хэмжээгээр аархсан залуу алга. Харин сурсан мэргэжил, дадаж туршлагажсан ажил үйлсээрээ тэргүүлэх залуус байх юм. Тухайлбал, нийт 69 хүн нэр дэвшиж байгаагаас эмэгтэй нэр дэвшигчид 25 хүн буюу 35 хувийг эзэлжээ. Намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа 24 хүний ес нь эмэгтэй байна. ИЗНН-ын дарга С.Оюуны эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэм, улс төрийн харилцаанд оролцох оролцооны талаар дорвитой дуугардагийн тод жишээ энэ бололтой. Мөн нэр дэвшигчдийн эзэмшсэн мэргэжил, ажилласан салбарыг нь дурдахад хамгийн тэргүүлэх ажил мэргэжил нь хуульч, өмгөөлөгч бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид багтжээ. Тодруулбал, нийт нэр дэвшигчдийн 15 хувь буюу 10 нь хууль, эрх зүйгээр мэргэшссэн бол 21 хувь буюу 14 нь байгаль орчны төлөөх иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн хоёр, санхүү, эдийн засгийн хоёр, геологи, уул уурхайн зургаа, дипломат албаны нэг, хүнсчин нэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хоёр, урлаг соёл, малчны төлөөллөөр тус бүр нэг нэг байна. Тэдний олонхи нь эзэмшсэн мэргэжлээрээ магистрын зэргээс доктор, профессорын зэрэг хамгаалсан шилдэг боловсон хүчин байгаа учраас сонгогчид “Түрийвчийнхээ зузаанаар биш эзэмшсэн мэргэжил, ажилласан дадлага туршлагаараа шилдгүүд нь ИЗНН-аас нэр дэвшиж байна”  хэмээн ам сайтай байгаа юм. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top