“Татар” тэсрэлт хийхээр

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14


Урлагийн ертөнцөд, тэр дундаа хип хоп гэх урсгалыг хүүхэд залуучуудад жинхэнэ утгаар нь хүргэж чадсан хамтлаг бол яахын аргагүй “Татар” хамтлаг. "Сонор рекордс"-ын дэргэд  2004 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж, хамтлаг гэдэг  хамтаараа  лаг  байхыг бүрэн утгаар нь харуулж, багагүй хугацаанд маш олон сонсогч фенүүдтэй болоод амжсан.  Тус  хамтлаг хамгийн сүүлд “Аз жаргал the badboy” кинонд тоглож, шаггүй жүжигчид болохоо ч харуулаад авсан.  Үүнээс хойш  уран бүтээлээ түр завсарлаж , хувийн амьдралдаа түлхүү  анхаарлаа хандуулаад  байсан тус хамтлагийн залуус уран бүтээлийнхээ ажилд  ханцуй шамлан ороод байна. Тэд шинэхэн  уран бүтээлээ  “Чат” хэмээн нэрлэсэн байна.  Ямартаа ч хэсэг хугацаанд нам гүм байсан  “Татар” хамтлагийнхан  урлагийн ертөнцөд эргэн ирж,  сонсогч фенүүдээ ч баярлуулаад байна.
Ж.Болор-Эрдэнэ Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top