Д.Оюунхорол гишүүн “Чөдөр”-ийн ганц дуутай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүдийн дунд дуу хуураар амьсгалдаг хүн цөөнгүй бий. Д.Батбаяр гишүүн “Тусгай салаа” киноны Дэндэвийн дууг дуулж СТА болох шахсан. Тэгвэл насаараа ганцхан дуу “амилуулж” яваа хүний нэг нь Д.Оюунхорол ажээ. Төрийн ордын мисс гэж түүнийг зарим нь онгирооно. Мань хүн үе үе учиртайхан инээдээрээ эрчүүдийг гижигдэн гүйж явсаар харин Завхан нутгаа хөгжүүлэхэд Мянганы замын хэвтээ тэнхлэгийн баруун чиглэлийг Тэлмэн-Улиастай-Завханмандал гэсэн маршрутаар өөрчлүүлж чадсандаа бүр их хөөрч яваа сурагтай. Ингэж сэтгэл хөдөлсөндөө тэр “Чөдөр”-ийн ганц дуугаа аялан алхдаг болжээ. Тэрхүү дуу нь Оросын алдарт “Москва орчмын үдэш” дуу гэнэ шүү.  
        О.Сайхнаа. Zindaa. mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top