9800 иргэнд татварын буцаалт мөнгө олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Татварын ерөнхий газраас энэ сарын 20 гэхэд татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн дансанд буцаалт мөнгө орохоор болсон тухай мэдэгджээ.
Өнгөрсөн сарын дундуур эхний ээлжийн буюу 9800 иргэний дансанд татварын хөнгөлөлтийн буцаалт мөнгө орсон байна. Харин хоёр дахь ээлжинд багтсан хүмүүсийн дансанд ийнхүү зургадугаар сарын 20 гэхэд орсон байх юм. Харин бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй 736 байгаа бөгөөд тэдгээр иргэний дансад мөнгө орохгүй юм. Тиймээс зургадугаар сарын 20-ноос хойш дансанд мөнгө ороогүй байвал Нийслэлийн татварын албанаас лавлахыг анхааруулж байна.
Татварын хөнгөлөлтийг анх удаа орон сууцыг амьдрах зориулалтаар худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн бол мөнгөн дүнгийн дунджаар 10 хувийг иргэн бүр авах эрх үүсдэг юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top