АН-аас НИТХ-д нэр дэвшигч Ц.Алтанцэцэгийн Мөрийн хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМААС 2012 ОНЫ НИТХ-ЫН СОНГУУЛЬД

ОРОЛЦОХ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

 

Ардчилсан намаас орон даяар Монгол хүн-2020 хөтөлбөр нь Улаанбаатар хотын 9 дүүрэгт ажилттай хэрэгжсэн бөгөөд нийслэлийн 13,0 мянга гаруй иргэдээс гаргасан өргөн цар хүрээтэй санал шүүмжлэлд тулгуурлан Нийслэлийн Ардчилсан нам 2012 оны НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан танилцуулаж байна.

  1. Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдүүлнэ.
  2. Хотын соёлыг төлөвшүүлэх асуудлыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тусгах ба иргэдэд хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.
  3. Хотын тулгамдаж буй асуудлаар иргэдийн дунд олон нийтийн санал асуулга явуулж тэдний саналд үндэслэн гаргадаг болно.
  4. Хотын үйл ажиллагааг ил тод байлгах, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг иргэдэд олгоно.
  5. Тендерийн будлиан, авилга, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн мөнгөөр бараа худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг иргэдийн хяналтын дор ил тод явуулна.
  6. Нийслэл хотоос олгодог тусгай эрх, зөвшөөрөл авахад тавигдах шаардлага шалгуурыг хялбаршуулна.

-       Хотын төлөвлөгдсөн бүсэд нийтийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийг шинэ зарчмаар эрчимжүүлэн хөгжүүлнэ.

-       Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах асуудлыг шийдвэрлэнэ.

-       Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ.

-       Үйлдвэр, аж ахуйн нэгжид түшиглэсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олноор нь байгуулна.

-       Иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.

-       Нийслэлийн дүүргүүдэд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санг нэмэгдүүлэн зээлийн хэмжээ, хугацаа, нөхцлийг сайжруулан үргэлжлүүлэн олгоно.

-       Амжиргааны орлогын эх үүсвэртэй болох иргэдийн санаачлагыг дэмжинэ.

-       Улсын болон хувийн хөрөнгө оруулалтанд тулгуурлан гэр хороололд ахуйн үйлчилгээний төвүүдийг байгуулна.

-       Нийтийн биеийн тамирыг хөхиүлэн дэмжиж, хороо бүрт чийрэгжүүлэлтийн төвүүд, биеийн тамир, өвлийн спортын талбайг, дүүрэг бүрт спортын ордон, усан бассейн болон унадаг дугуйн болон гүйлтийн замыг барьж байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top