Нүдийг нь сохлон чихийг нь огтолсон байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Урьд шөнө УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Жамбалжав, Х.Амарсайхан нарын босгосон сурталчилгааны 28 самбарыг унагаж, тэдний хөрөг зургийн “нүд”-ийг сохлон, чихийг нь огтлон нүүр царайг нь хүн үзэж харахын аргагүй болгож орхисон байна. Үүнийг өрсөлдөгч аль нэгэн улстөрийн хүчин санаатайгаар зохион байгуулсан гэж иргэд сонгогчид үзэж байна.

Энэ тухай Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт мэдэгджээ. Хууль хяналтын байгууллага мөрөөр нь арга хэмжээ авахаар шалгаж байна.

П.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top