Монгол банк 59 сая ам.доллар зах зээлд нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монголбанк  гадаад валютын дуудлага худалдаа хийлээ. Банкууд ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк богино хугацааны эрэлтийг хангах зорилгоор нийт ирсэн саналыг 100 хувь биелүүж, 59 сая ам.долларыг 1339.84 хаалтын ханштайгаар зах зээлд нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар худалдан авах санал ирсэнээс Монголбанк богино хугацааны эрэлтийг хангах зорилгоор ирсэн саналын 88 хувийг биелүүлж, 65.5 сая юанийг 210.50 хаалтын ханштайгаар биелүүлсэн болно. Юань, ам.доллар худалдах саналууд ирээгүй болно.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top