МАН ядарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Ах нам уйлж байна. Удирдлагууд нь бүр чангаар эхэр татан, том том нулимс унагаж байна. 90 жилийн түүхтэй МАН, ялагдлыг үүрэх дарга нар нь ийн аргаа барж байгаа нь хүмүүст харин таалагдахгүй байна. Уг нь монголчууд зодуулж бай¬гаа, уйлж байгаа нэгнийг нь өрөвддөг ард түмэн. Гэтэл уйлж байгаа МАН-ыг өрөвдөх нь бүү хэл үзэн ядаж байгааг хэлэх хэрэгтэй. Худлаа гэвэл сонгуулийн дүн мэдээний комментуудыг уншаад үзээрэй. Өнгөрөгч бямба гарагт сонгуульд ялагдах нь тодорхой болчихсон жижиг намуудын дарга нар Сонгуулийн ерөн¬хий хороонд мэдэгдэл хүр¬гүүлэх болсноо мэдэгдэж бай¬на. Жижиг намуудын тоонд МАН орчихсон, тэд¬нийг оройлов.  МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эв¬сэл, Иргэний зориг-Ногоон нам, Гуравдагч хүчин, Ир¬гэний хөдөлгөөний нам, Эх орон нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намуудын дарга нар СЕХ-ны удирдлагуудтай нэг ч сэт-гүүлчгүйгээр уулзаж, хэв¬лэлийн бага хурал хийлгэв. Жижиг намуудын дарга нар ч яахав. Харин том тодотголтой МАН-ынхан тэдэн дунд орчихсон уйлагнаж, гоншгонож яваа нь инээдтэй санагдав. Сонгуулийн дүн гар¬даг шөнө, маргааш нь МАН-ынхан ялагдлаа хүлээн зөв¬шөөрч байгаа юм байна. Аргагүй л ах намын зангараг гаргаж, ялагдлаа хүлээж сурч, овоо доо хэмээн хүмүүс ам сайтай байсан ч тэд харин тэссэнгүй тэнэглэж эхлэв. Жижиг намуудын дарга нарын дунд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Я.Содбаатар нар тоон дотор үсэг цохиж яваа юм шиг л харагдаж байсан.
Ц.Сүхбаатар дарга “Хуульд гараар санал тоолж болохгүй гэсэн заалт байхгүй. Иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн тул бид хамтран мэдэгдэл гаргаж байна. Намууд автоматжуулсан машины дүнгийн талаарх эргэлзээг арилгахын тулд саналын хуудсыг улс орон даяар гараар баталгаажуулан тоолохыг шаардаж байна” гэв. Хэрэв энэ үгийг бусад жижиг намын удирдлагууд хэлсэн бол өөр сонсогдох байлаа. Харин МАН-ын нарийн бичгийн дарга энэ асуудалд “акцент” өгч, сүржигнүүлсэн нь МАН-ыг доош нь хийж, удирдлагууд нь улстөрийн соёлгүйг харуулснаас хэтэрсэнгүй. МАН-аас МАХН-ыг тасарч, нэрээ булаалдаж ахуйд тус МАН-ын удирдлагууд ямар ааш гаргаж байлаа. Нэг нүдээрээ ч үзэхгүй, амнаас нь унаж байгаа үг бүр МАХН-ыг доромжилж, дорд үзэж, ийм нам гэж байх ёсгүй, энэ бол нам биш гэхчлэн хамаг муу муухай үг болгоныг тэдэн рүү нисгэж байсан биш бил үү. Гэтэл одоо нөгөө хэдтэйгээ нийлчихсэн манаргах төлөвлөгөөтэй явна.  Бүр үймээн самуун ч гарч магадгүй хэмээн сүрдүүлж үзэв. Үнэн чанартаа МАН-ынхан сонгуульд ялагдсан гомдлоо СЕХ, АН хоёрт гаргах биш саналыг нь хуваасан МАХН-ынханд гаргах ёстой баймаар. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дөрвөн хүн тойрогт ялалт байгуулсан, намын рейтингээр гуравт орж ирсэн. Энэ саналууд угтаа бол МАН-ынх болж болох байсан. МАХН-д өширхөж, өшиглөснийхөө төлөөсөнд алдсан дөрвөн санал. Саналын хуудсыг дахин гараар тоолж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй гэж МАН-ын нарийн бичгийн дарга хэлсэн. Тэгвэл автомат машинаар тоолсон саналын хуудсыг дахин гараар тоолж баталгаажуулна гэсэн заалт ч хуульд байхгүй. Нэгэнт хууль ярьж байгаа бол Сонгуулийн ерөнхий хороо ч бас хуулиа л дагах хэрэгтэй. Автомат машинаар санал тоолох тухай заалтыг хэлэлцэж байхад АН, МАН, ИЗНН-ынхан чуулганы хуралдаан дээр байж л байсан. Тэгж яривал хамтарсан Засгийн газар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж баталсан биз дээ. Хамт сууж байгаад хуулиа баталж, санал тоолох машин оруулж ирэх дээр тохирчихоод сонгуульд ялагдаад ирэхээрээ буруу, булхайг бусдад тохох хэрэг байсан юм болов уу. Сонгогдох эрхийн талаар ярьж байгаа МАН-ын дарга нарт сонгогчдын эрх хамаагүй юм байна л даа.
МАН тэргүүтэй ялагдсан намынхан л сонгууль булхайтай боллоо гэцгээж байгаа болохоос сонгогчид буюу ард түмэн харин ч энэ удаагийн сонгуульд санал өгөх үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. МАН ч үнэхээр ядарч, аргаа барж байгаа юм байна. Тэд жижиг намуудыг тоож харьцах бага гарын “тоглоомчид” биш. Гэвч ялагдаж сураагүй, луйвардаж сурсан болохоороо л амьгүй автомат машинд “дээрэлхүүлчихээд” боож үхэх гэж байгаа юм байна. Тэгвэл одоо МАН-ыг жижиг намуудын төлөөлөл гэж ярих хэрэгтэй болж байх шиг. Монголдоо л хамгийн том нам гэж өөрсдийгөө ярьдаг МАН-ын дарга нар өөрсдөө л намаа жижгүүдийн тоонд оруулчихлаа. Ялж, ялагдаж сурсан том нам байсан бол энэ удаад жижгүүдтэй нийлж гоншгонолгүй, АН-д баяр хүргэх байсан. Тэгж чадаагүй. Хэрэв улстөрийн соёлтой том нам гэдгээ харуулж ингэсэн бол үнэхээр гоё харагдах байлаа. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч найдвар тавьж болох байлаа. Харин том нам маань доошоо орж, нэр хүндээ шавар шавхайтай хутгачихлаа. Том намын хувьд жижиг намуудтай нийлчихээд уйлан дуугарч явааг нь хэн ч өрөвдөх биш бүр үзэн ядаж байна. Тэгээд ч намын дарга, генсек хоёр нь Ц.Сүхбаатар, Я.Содбаатар хоёрыг нохойд барьдаг мод болгож дөнгөлөө.  Эрхэм нарийн бичгүүд энхрий хайрт намынхаа төлөө нэр хүндээ ч гаргуунд нь гаргав. Хайран нэр төр, хайран улстөрчид.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top