Дашка давгүй жүжигчин

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16


Урлагийн тайзнаа хэсэг хугацаанд харагдаагүй МУГЖ дуучин Б.Дашдондог жүжигчин болчихсон завгүй гүйж явна. Тэрээр ирэх сард дэлгэцнээ амилах “Хүний хүүхэд” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Өмнө нь “Тэнгэрийн салхи”, “Өвгөн шувуу” кинонд дүрээ мөнхөлж амжсан нь нэлээн туршлага болсон гэнэ. Өнгөрсөн даваа гарагт нэгэн шинэхэн дуу, клипийн хамт мэндэлсэн нь түүний тоглосон   “Хүний хүүхэд” киноны дуу юм. Эр хүний жудаг, ноён нуруу, сэтгэлийн хат ямар байдгийг харуулах киноныхоо дууны үг, аяыг Дашка өөрөө зохиосон бөгөөд бодит явдлаас сэдэвлэсэн "Хүний хүү" киног St студийн хамт олон хийж байгаа юм байна. Киноны зургийг дөрвөн улирал дамнуулан авснаас гадна шинэ технологи ашиглан бичлэгийг нь хийснээрээ онцлогтой ажээ. "Хүний хүүхэд" уран сайхны киног Б.Амарсанаа найруулж, гол дүрүүдэд дуучин Б.Дашдондогоос гадна гавьяат жүжигчин Б.Магсаржав, жүжигчин Т.Ариунбулаг, Б.Сүхболд нар тогложээ.


Дашка давгүй жүжигчин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top