DZ man дахин UB palace-ийн тайзнаа...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Эх орондоо төдийгүй олон улсад нэртэй улс төрийн тоймч, философийн ухааны доктор, сэтгүүлч  Б.Дашзэвэг электро хөгжмийн урсгалд хөл тавьсан нь нэгэн үе нийгмийг цочроосон гэхэд хилсдэхгүй. Монголдоо төдийгүй  Франц, Германы дайн дажинтай хүртэл нүүр тулгарч явсан түүнийг гэнэт DZ MAN болон гарч ирэхэд гайхсан, эсэргүүцсэн, түүний өмнөөс ичсэн ч  хүмүүс олон байсан. Гэсэн ч өөрийнхөө шүтэж явдаг Джон Ленноныг дуурайн өтөл насандаа хүслээ биелүүлсэн энэ эрхэм бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. Тэрээр өөрийгөө рок попын отгон банди хэмээн өргөмжилж байсан удаатай. Тэгвэл рок попын отгон банди болох DZ man өнөөдөр UB palace-ийн концертын их танхимд  залуустаа зориулан 14 цагаас “Яаж эрүүл саруул урт наслах вэ,  яаж их юм сурч мэдэх, яаж амжилт бүтээл гаргах, яаж гадаад хэл сурах, яаж алдар гавьяанд хүрэх вэ”  гэсэн сэдвээр залууст лекц уншиж, өөрийн мэдлэгээс хуваалцан, залууст  оюуны хөрөнгө оруулалт хийж гэж байна. Энэхүү лекцэнд урилгаар Олон улсын боловсролын сангийн багш Цэвэгмэджав оролцох юм. Өдгөө 60 насыг зооглож байгаа DZ man тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Ж.Болор-Эрдэнэ Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top