Сонгино хайрханчууд дүүргээ хогноос салгана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Гэр хорооллын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг сайжруулах зорилготой нэгдсэн арга хэмжээг энэ сарын эхнээс тавдугаар сарыг дуустал зохион байгуулахаар болсон. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн хаврын их цэвэрлэгээгээ хийхээр болжээ. Дүүргээ хогноос салгах аянд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ажилтан албан хаагчид, оюутан, сурагчид,  иргэд оролцох аж. Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүх албан хаагчид, харьяа хэлтэс, хороодын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон байгууллага аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулж, хангалтгүй ажилласанд нь хариуцлага тооцох гэнэ.  

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top