Өнөөдрийн 12 ордны зурлага

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11
 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 11. Ярвигтай өдөр. Танд өнөөдөр олон таагүй үйл явдлууд тохиолдоход тэгтлээ их гайхах хэрэггүй. Интернэтийн холболт тасарч, утас эвдрэх, хүмүүстэй харилцахад саад учрах гэх мэт. Мөн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийл. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Оюутнууд ямар нэг зүйлд сатааралгүй хичээлээ үр дүнтэй хийхийг хичээ. Ажлаа номын санд хийж, мэдээллийг уламжлалт аргаар олж ав. Олон төрлийн сэдвээр ном уншиж, мэдлэгээ зузаатгаж чадвал та гарцаагүй онц сурах болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдох бөгөөд түр зуур тус тусдаа байвал илүү дээр байж мэднэ.



Хонь
(3/21-4/19)

7 сарын 11. Завгүй өдөр. Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Хэдийгээр өчигдрөөс хойш бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан ч гайхалтай боломжууд гарч ирэх болно. Таны сайхан төрх дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байх болно. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. Та магадгүй гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч магадгүй. Өөрөө өөрийгөө сэргээж, гэр орноо өөрийн хэрэгцээнд тохируулж засаж янзал. Энэ нь таны цаашдын ажилд эерэгээр нөлөөлөх болно.



Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 11. Таагүй өдөр. Өнөөдөр та бүдүүлэг алдаа гаргах буруу тооцоо хийх магадлалтай байна. Томоохон төлөвлөгөө бүү боловсруул шинэ ажил бүү эхэл зөвхөн гэр ахуйн ажлаа хий. Ажил хэргийн уулзалтууд үр дүн авчрахгүй тул хойшлуул. Энэ өдөр таны танилцах хүмүүс амьдралд тань ихээхэн үүрэг гүйцэтгэх бололтой.



Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 11. Нийтэч Буд гариг одоо таны хувийн мэргэжлийн харилцааг тань илтгэдэг үхрийн орд руу хөдөлж тэндээ Cap, Бархасбадьтай нийлэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ шүүмжлэлтэй нөхцөл байдал, асуудлуудыг нухацтай авч хэлэлцэх гайхалтай боломж танд ирнэ. Хэрвээ үнэнч, нээлттэй байж чадвал холбоо тань хүчирхэгжиж, хамтын зорилгыг амжилттай үр дүнд хүрэхийн төлөө зам тавьж эхлэе. Адилхан ажил нэгтэй хүмүүс рүүгээ та нэт ашиглан сайхан хариу өг. Хувийн эсвэл гаднах нөлөөндөө тээнэгэлзэх хэрэггүй. Багийнхаа зүрхэнд өөр бодлыг битгий авчир. Төрөл бүрийн үзэл бодол танд амьдралаа өргөнөөр харах боломжийг өгнө.




Нум
(11/22-12/21)

7 сарын 11. Аялалаар явж газар үзэх эсвэл амралтаа авч, будаг шунх, будгийн тавиураа аваад үзэсгэлэнтэй газарт очих юм уу биеэ суллаж тайвшран байгальтай харьцахад хамгийн зохимжтой цаг. Агаарт хайр дэгдэж, романтик харилцаа таатайгаар өрнөн, та өөрийн эзэмшил газар дээрээ байгаагаа мэдрэх болно. Хоёуулхнаа лааны гэрэлд оройн хоол идэхээр төлөвлөж, хайрын үдшийг тааламжтай өнгөрөө.



Охин
(8/23-9/22)

7 сарын 11. Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилхдаа хурц, сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. Гэхдээ та том зүйл, цахилгаан бараа худалдан авахаас зайлсхий.



Матар
(12/22-1/19)

7 сарын 11. Хайр дурлалын харьцаан дахь нууцхан айдас ба түгшүүр хуурамч байна. Урагшаа зоригтой зүтгэ. Таны тэвчээр, бүтээлч сэтгэлгээ зорилгодоо өөр аргаар хүрхэд тусална. Өнөөдөр та одоогийнхоо байдлаа үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээн авах магадлалтай. Боломжийг бүү алд.



Загас
(2/19-3/20)

7 сарын 11. Зоригжуулах өдөр. Загасны ордныхон хамгийн түрүүнд өөрийн гадаад үзэмжиндээ их анхаардаг учир хувцасны шүүгээ ба хэв маягаа их удаан шинэчлэнэ. Таны мөрөөдөл бодлыг тань эзэмдэж байна. Танд оюун санааны болон философийн бүлгүүд урам өгнө. Энэ өдөр ухарч, буцах бололтой. Ийнхүү ухарч буцах нь бархасбадь гариг таны төлөвлөгөөнд хөндлөнгөөс оролцоход хүргэнэ.



Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 11. Тогтмол биш өдөр. Мэлхийнхэний тэвчээргүй, уур уцаартай байдал тань их ядаргаатай байна. Бүлгийн, ажилчдын уулзалтанд маргалдаан, зөрөлдөөн болно гэдэгт бэлэн бай. Хажуу байгаа хүн бүхэн тань өөрсдийн онол, үзэл бодлоо гарган өрсөлдөх болно. Ашгийн төлөө бус байгууллагт мөнгөө цуглуулж байгаа мэлхийнүүд хүссэндээ хүрэх ч найзуудын тань дунд ч маргаан хэлэлцүүлэг болж сэтгэл тань зовох болно. Гэртээ ганцаараа шөнийг өнгөрүүлж, стрессд хүргэж байсан бүх юмнаас хол байх хэрэгтэй.



Хумх
(1/20-2/18)

7 сарын 11. Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан хийхээр төлөвлөвөл бусдад юу санаж бодож байгаагаа шууд хэлэх нь илүү зохистой байх болно. Та хэрэв тэд нааштай хариу хэлнэ гэж бодож байгаа бол эхний уулзалтаа төлөвлөж эхэл. Компанийхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбарлуу шилжих нь боломжтой байх болно. Та өөрийн албан тушаалаа өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл, итгэл найдвардаа анхаарлаа хандуул.



Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 11. Та шинэчлэлт хийхийг зорьж байгаа хэдий ч жирийн байдал дор гарсан ахицтай зүйл их байна.Таны ажил дээрээ гаргадаг өөртөө итгэлтэй зан тань таны зохион байгуулалт, тактик сайтайг тань тодруулан харуулна. Та хэрвээ багаар ажилладаг бол энэ өдөр багийнхан тань танд хэрэгтэй үе бүхэнд тус болон таныг үр ашигтай байлгаж чадна. Мөн түүгээр ч барахгүй босс тань таныг дэмжин амжилтад хүргэнэ. Энэ өдөр таны цалингийн нэмэгдэл урамшуулал ихсэж болзошгүй.



Арслан
(7/23-8/22)

7 сарын 11. Гэртээ хайгаад олохгүй байсан зүйлээ энэ өдөр та олно. Хэрвээ үйлчлүүлэгч тань таныг тэвчээргүй байна гэвэл та ажил дээрээ тэвчээртэй байх дасгал сургуулилт хийж болох юм. Хэрвээ уур тань таньд захирагдахгүй бол та энэ өдр ихийг эвдэж сүйтгэх шинжтэй байна. Энэ өдөр худалдаа наймаагаа хойшлуулах болон ажлаа орхигдуулахад таагүй өдөр. Биеийн тамирын дасгал фитнест ч гэсэн тэвчээргүй хандаж болохгүй. Эс тэгвээс та галбиргүй, эв хавгүй нэгэн шиг харагдаж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top