Иргэдийн гомдлыг шийдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

НЦГ-аас “Ажил танилцуулах өдөр”-ийг зохион байгуулав. Цагдаагийн байгууллага иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчлэх , санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, байгууллага болон алба хаагчдын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор дүүргийн хэмжээнд арга хэмжээг  зохион байгуулдаг байна. Энэ арга хэмжээнд НЦГ, Багануур, Чингэлтэй,Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино хайрхан, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Албадан саатуулах баривчлах төв, Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв зэрэг байгууллагын албан хаагчид оролцож, иргэдэд үйлчилжээ. Энэ үеэр иргэдээс ирүүлж байгаа санал өргөдөл, гомдол хүсэлтийг холбогдох албан хаагчид хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх, харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж өгсөн  аж. Мөн нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдал, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам, архидан согтуурахтай тэмцэх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт халдлагад өртүүлэхгүй байх арга замуудын талаар ярилцжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top