Халх сурын хасаа харвааны дунд өрөг эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

 Үндэсний их баяр наадмын халх сурын хасаа харвааны дунд өрөг эхэллээ. Сурын  харваа хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд энэ жил харваачид нийтдээ 40 сум тавих аж. Өчигдрийн байдлаар харваачид 28 сум  тавьсан. Эмэгтэй харваачдаас Спортын мэргэн харваач Өмнөговь аймгийн "АПУ трейд" компанийн харьяа И.Цэцэгмаа дөрвөн сум тавьсанаас 3 онож 30 оноотой тэргүүлж байна. Харин эрэгтэй харваачдаас Дорнод аймгийн харьяа гоц мэргэн харваач Ц.Хүдэрчулуун мөн дөрвөн сум тавьсанаас 4 онож 31 оноотой тэргүүлж байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top